УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс жолоочоороо дамжуулж, 100 сая төгрөгийн хахууль авчээ
НийгэмУИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад илт давуу байдал олгосон, их хэмжээний авлига авсан үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.
Шалгалтын явцад түүнтэй холбоотой хоёр ноцтой баримт илэрсэн тул яллагдагчаар татсаныг албаны эх сурвалж мэдээллээ.
Мөн өөр нэг ноцтой баримт нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдсон гэнэ.
Тэрбээр гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй LX570 автомашин, өндөр зэрэглэлийн орон сууцныхаа төлбөрийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.