Дэлгүүрийн худалдагч бүсгүй эзнээ зодсон хэргийг шалгаж байна
НийгэмЦахим орчинд нэгэн эмэгтэй дэлгүүрийн өрөөнд зодуулж буй бичлэг нийтлэгдсэн.
Тухайн үйл явдал нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн дэлгүүрт энэ оны дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд болсон бөгөөд тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 32 настай, эмэгтэй иргэн “Э”-ийн биед халдаж зодсон үйлдэлд 20 настай, эмэгтэй иргэн “Н” гэгчийг холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, тухайн дэлгүүрийн эзэн 32 настай Э ажилтан болох 20 настай охинд "Ажлаа чанартай хий" гэж хэлсэн аж. Гэтэл тухайн охин дэлгүүрийн эзэн болох 32 настай Э-г зоджээ. Улмаар цагдаа дуудаж Зөрчлийн хуулиар торгуулад явуулсан ч маргааш нь дахин ирж зодсон байна.