Т.Доржханд: Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон улстөрчдийг хамгийн их хамгаалсан хүн нь С.Ганбаатар гишүүн

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-05-03 00:39:44

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ . 

Тэрбээр “Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар” уриатай тайван жагсаалыг тавдугаар сарын 5-н буюу Пүрэв гарагийн 12:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буйгаа мэдээлсэн юм. 

Мөн тэрбээр УИХ-аар өнгөрөгч долоо хоногт хэлэлцсэн Хөгжлийн Банкны гэх хэрэгт холбогдсон нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлын талаар байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хөгжлийн Банкнаас хулгай хийсэн улстөрчид парламентад сонгогдоод хуулийн хамгаалалтад орчхоод байна. Гэтэл ангийн нөхөд маань хаалттайгаар дотроо ярилцаж байгаад хамгаалж авч үлдэж байгаа нь буруу. Ингэх юм бол бид авлигыг дийлж чадахгүй, хөгжихгүй. 

Ард түмний төлөөлөл болж парламтентад сууж байгаа хүмүүс хуулийн байгууллагын оруулж ирсэн асуудлыг дэмжих ёстой. УИХ "Та хулгайч, та буруутай" гэж шүүх эрхгүй ч хуулийн байгууллагад шалгах боломжийг нь олгох эрхтэй. Энэ асуудлыг УИХ нээлттэй хэлэлц. 

Нээлттэй хэлэлцвэл бие биеэ хайрлаж, өмөөрч чадахгүй шүү дээ. Надад ирсэн мэдээллээр хамгийн их хамгаалсан гишүүн бол С.Ганбаатар. Ямар шударга улстөрч билээ. Гэтэл хаалттай хуралдааны үеэр Хөгжлийн Банктай холбогдсон улстөрчдийг хамгийн их хамгаалсан хүн бол С.Ганбаатар. Яагаад гэвэл өөрийнх нь асуудал Хөгжлийн Банканд байгаа юм байна. Ийм л байна.

Хамгийн их сандарч, гишүүдтэйгээ ярьсан хүн нь нөгөө шударга гээд байдаг Н.Алтанхуяг байсан байна" гэж ярилаа. 


Холбоотой мэдээ