Амбер Херд: Гар дээрх шивээснийх нь талаар асуухад Жонни надад анх удаа гар хүрсэн

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-05-05 22:56:41

Амбер Херд шүүх хурал дээр Жонни Депп өөрт нь гар хүрч хүчирхийлэл үйлдсэн нь түүний амьдралыг бүхэлд нь өөрчлөх шалтгаан болсон хэмээжээ.

Виржиниа мужид болж буй тэдний шүүх хурал дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байна.

Амбер Херд экс нөхөр Жонни Деппийн эсрэг өөрийгөө өмгөөлж мэдүүлгээ өгч эхэлсэн ба өөрийгөө хохирогч болсон гэжээ.

skip-share

Жоннитой хамт байхад тэр энэ дэлхийн хамгийн сайн хүн шиг надад санагддаг байв

Депп 2018 онд "Вашингтон Пост" сонинд хэвлэгдсэн нийтлэлд түүнийг "Гэр бүлийн хүчирхийллийг төлөөлж буй олон нийтийн зүтгэлтэн" гэж тодорхойлж бичсэн хэмээн Хердээс 50 сая долларын нөхөн төлбөр нэхэмжлээд байгаа юм. Хэдийгээр уг нийтлэлд Деппийн нэрийг дурдаагүй ч түүний өмгөөлөгчид Херд 2016 онд салсан гомдлоо шууд бусаар илэрхийлсэн гэж мэдэгдсэн. Харин Херд Деппээс 100 сая долларын нөхөн төлбөр авахыг шаардаж байгаа юм.

Мэдүүлгийн эхэнд Херд Депптэй эхлүүлсэн гал халуун хайр дурлалын тухай өгүүлжээ. Депп ч мөн адил мэдүүлэгтээ тэдний харилцааны эхлэлийг тодорхойлсон бөгөөд Амбер Херд эхэндээ түүний амьдралын "төгс хамтрагч" мэт санагдаж байснаа хуваалцсан юм.


Амбер "Эхэндээ бүх зүйл маш сайхан байсан. Тэр намайг маш сайн ойлгодог. Жоннитой хамт байхад тэр энэ дэлхийн хамгийн сайн хүн шиг надад санагддаг байв. Түүнтэй болзож эхлээд дөнгөж хэдхэн долоо хоног болоход бид яг л нэг гэр бүлийн хүмүүс шиг хүнсээ цуглуулж, нэг машинаар явж, бүгдийг хамтдаа хийдэг болсон байв. Бид шүлэг уран зохиол, ном, кино гээд олон сэдвээр ярилцаж, цагийг хамтдаа өнгөрөөх нь надад яг л зүүд шиг, ид шиг санагдаж байв” гэжээ.

Херд хэлэхдээ, Депп хэсэг хугацаанд архинаас татгалзсаны дараах нэг жил орчмын хугацаанд тэдний харилцаа өөрчлөгдсөн гэжээ. Депп түүнийг хардаж, өөр хүмүүстэй харилцаатай хэмээн буруутгадаг байсан гэв.

Амбер Деппээс гар дээрх шивээс нь чухам юу болох талаар асуусны дараа түүнд анх удаа гар хүрсэн хэмээн мэдүүлэгтээ хоолой зангируулан ярьжээ. Тэрбээр “Би шивээснийх нь талаар асуухад Депп "Энэ бол дарс" гэж хэлэхэд би инээсэн юм. Гэтэл тэр намайг алгадсан. Түүнийг тоглож байна гэж бодон би инээсээр л байлаа. Гэтэл тэр “Чамд хөгжилтэй байна уу” хэмээн дахин нэг алгадсан. Түүнийг тоглоогүйг, жинхэнээсээ уурласныг мэдээд би юу ч хэлэхгүй, яахаа ч мэдэхгүй чив чимээгүй суун түүний нүд рүү ширтэж байв. Удалгүй тэр намайг дахин маш хүчтэй алгадсан” гэжээ. "Би энэ үйл явдлыг хэзээ ч мартахгүй. Энэ л миний амьдралыг өөрчилсөн" хэмээн уйлав.

Депп хуучин найз бүсгүй, жүжигчин Винона Райдераас салсны дараа шивээсээ өөрчилсөн гэжээ. Тэрээр энэ асуудлаас болж Амберийг цохисон гэдгээ үгүйсгэж, энэ бол хэн нэгнийг цохих утгагүй шалтгаан гэж мэдүүлэгтээ тодорхойлжээ.

Цааш нь Амбер "Би түүнийг орхихыг хүссэн. Мөн түүнийг хэвийн болоосой хэмээн хүссэн” гэж хэлэхдээ хоолой нь зангирч байв. "Тэгээд тэр эрүүл байх үедээ надад нэг бус удаа "Чи миний амийг аварсан. Бяцхан охин минь, чи миний амийг аварсан шүү дээ” гэдэг ба бусад хүмүүс ч надад ингэж хэлдэгт нь би итгэсэн” гэжээ.

Шүүх хурал дахин хоёр долоо хоног үргэлжилнэ.

Эх сурвалж: Today

Холбоотой мэдээ