Түргэний машины хаалга тагласан жолоочид Зөрчлийн хэрэг нээн, шалгаж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-05-06 07:27:44

Энэ сарын 04-нд приус маркийн автомашины жолооч эмнэлгийн түргэн тусламжийн машины хаалга таглаж машинаа байрлуулан, эмнэлгийн ажилтны шаардлагыг хүлээж авалгүй ёс бус үйлдэл үзүүлэн машинаа орхиод явж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан.

Уг жолоочид ямар арга хэмжээ авсан талаар албаны хүмүүсээс тодруулахад "Тухайн жолоочид Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст зөрчлийн хэрэг нээн, шалгаж байгаа. 

Хоёр машины жолоочийг аль алийг нь дуудаж тайлбар авах гэсэн боловч приус маркийн машины жолооч өнөөдөртөө ирж амжихгүй гэсэн. Улмаар тайлбар мэдүүлэг авсны дараа ямар арга хэмжээ авснаа мэдээлэх болно" гэлээ.

Холбоотой мэдээ