Бумбын эрин эхэллээ.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-05-10 20:15:42

Бумбын эрин эхэллээ.


Хүн бид төрөлхтөн цэвэр ухамсарын ертөнц рүү анх удаа хөл тавьж байна. Бумбын эрин 2160 жил үргэлжилнэ. Аргаар бус билэгээр амьдарна. Бүхий л асуудлыг аргаар хүчээр шийдэж ирсэн загасны эрин дуусч байна. Хүчтэй амьтан хүчгүйгээ идэж, Чадалтай нь чадалгүйгээ боолчилдог бие махбодийн зугаа цэнгэлээр амьдрагсадын эрин дуусч бна. Энэ #Шилжилт ойролцоогоор 40 жил үргэлжилнэ. Үүний дараа хүн төрлөхтөн бүрэн шилжилтэнд шилжиж дуусахад хүн ирээдүйг зөвхөн таамаг бус зөн совин ухамсарын үнэнээр харж таньдаг болно. 


Шинээр төрөгсөд нь  энэрэл нигүүлсэл хайр мэдлэгийг төрсөн цагаасаа л эзэмшсэн байх болно. 

Өөрийгөө хөгжүүлэгсэд бясалгагчид байгальд ээлтэй ухамсар луугаа өнгийгч нар энэ 40 жилд олширно. Тэд олширох тусам хүмүүс хоорондоо ярилцах ойр байх хэрэгцээ улам багасна. Учир нь харцаараа бусдыг ойлгож ухамсараараа нэг цөмд нэгдсэн ижил хүмүүс гэдгээ мэдрэх учир хуучин эрин шиг хов ярьж айл хэсэж эсвэл дотно танилцаж бж хэн нэгнийг таньж эцэст нь сайдах муудах ч шаардлагагүй болно. 


Бурханы дотор оршиж буй нэг л бодол нэг л хүсэл рүү явж бгаагаа ойлгосон бумбын эринийхэнд ялгаварлан гадуурхах үзэл үгүй болно. Харц нь тунгалаг хүмүүс олширно.

Шинэ эринд амьдарч буй ч зүрх сэтгэлээ ухамсараа үл нээгсэд хуучин эриний үзэл бодол гомдол үзэн ядалт аргацаах гэсэн амьдралын хэв маяг нь үйлчилэхгүй учир бухимдал улам ихсэж галзуу солиотой мэт аашлах.өдөөн хатгах, элдэв үймээн самуун айдас дэгдээх өвчин тараах гэж хичээнэ. 

Гэвч бүрэн шилжилт дуусахад тэдний сүнсэнд асуудал үүснэ. 

Бумбын жар дах жилээс буюу одоогоос жаран жилийн дараа эх дэлхий диваажин руу шилжих болно. Хэдэн зуун жилийн туршид диваажин гэж дүрсэлж бичиж ярьж бсан тэр газар нь дэлхий өөрөө юм бна гэдгийг хүн төрөлхтөн ухамсарлаж эхэлнэ. Гэвч энэ дөнгөж ухамсарт буух ойлголт. Иймээс дэлхийг диваажин болгохын тулд хүн төрөлхтөн ахин 300 жил зарцуулна. 


Шилжилтийн үед худал хуурмаг бүгд ил болно. Худал хуурмаг илчлэгдэх цаг хугацаа маш хурдан бх болно. Улс төрөөс хүмүүс залхана. Хууль цаасан дээр бус ухамсарт аяндаа сууна. Шинээр төрөгсөд төрөлх хуультай төрнө. Нийгмийн харилцаа гадаа бус цахим орчинд шилжинэ. Улс төрийн эрх баригч гэхээсээ илүү оюун санааны мастерууд удирдах болно. Эх дэлхий маань өөрийгөө нөхөн сэргээх учир та бидний  хэлдэгээр байгалийн гамшигууд олширно. Үүнийг гай зовлон хэмээн харж бсан бол бумбын эриний өндөр ухамсарт хүмүүс талархалтайгаар хүлээн авч дасан зохицох болно. Ирээдүйн амьдралын хэв маяг нь өндөр хурдны интернет, өндөр технологи хурдтай мэдээллээр хэмжигдэх тул хүний ахуйн амьдрал нь одоогийн хэллэгээр бол #минималист хэлбэртэй байх болно гэжээ.


Холбоотой мэдээ