Бямбасүрээн энэ чинь албан тушаалын гэмт хэрэг шүү!!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-05-11 08:00:52

Бямбасүрээн энэ чинь албан тушаалын гэмт хэрэг шүү

Капиталын хөрөнгүүд ингээд будаа  боллоо доо. Хямд үнэ тогтоож хусчихаад дараа нь үнэгүйдүүлж алга болгох эхний алхам нь доорх 80 мкв орон сууцнууд. 

ЭМДЕГ-ын дарга гэх энэ эмэгтэй Капитал банкнаас хураагдсан орон сууцнуудаас 80 мкв -аас доош зай талбайтай байруудыг албан хаагчиддаа худалдан авч өгсөн нь эрүүл үзэгдэл үү. Яагаад зах зээлд дуудлага худалдаанд оруулсангүй вэ. Энэ бол чиний өрөнд биш татвар төлөгч бид нарын өрөнд хураагдсан орон сууцнууд.

Яагаад ингэж эрх мэдэл албан тушаалаа ашиглаж давуу эрх эдэлж байгаа юм бэ.  Энэ чинь гэмт хэрэг шүү. 

Энэ эмэгтэй өөрөө төлчихсөн юмуу. 

Асуудал ярьвал НДШ, ЭМД хоёр чинь татвар төлөгч таны миний  мөнгө ш тэ. Ийм дураараа байж болох уу.

Зах зээлийн үнээр дуудлага худалдаанд оруулаач!!!


Холбоотой мэдээ