Казахстанд болсон үйл явдлыг Монголд гэж андуурав

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-05-12 21:59:15

Цахим ертөнцөд "Нар хотхонд найман давхраас хүүхэд цонхноос дүүжлэгдэн, унах гэж байсныг доод айлын залуу аварчээ" гэсэн бичлэг тархаж байна. Энэ бичлэг дээр үнэхээр хүүхэд аварч байгаа залуу дүрслэгдэх аж.

 Гэхдээ энэ үйл явдал Монголд биш Казахстанд болсон үйл явдал юм. Тодруулбал, тавдугаар сарын 11-ний өдөр Казахстаны Нур-Султан хотод найман давхрын тагтнаас дүүжлэгдсэн байна гэсэн дуудлагыг аврах албаныхан хүлээн аваад хэргийн газарт очиход доод давхарт оршин суудаг залуу охиныг аварсан байсан гэнэ.

Тагтнаас дүүжлэгдсэн охин гурван настай, тухайн үед аав ээж нь гэртээ байсан ч хэсэг хугацаанд анхаарал сарних зуур охин тагтан дээр гарсан байжээ. 

Ингээд тагтан дээр гарсан охин дүүжлэгдэн, уйлах чимээг доод давхарт амьдрах Сабит Шонтакбаев гэх залуу олж хараад, түүнийг аварсан байна.

Казахстаны нийслэл Нур-Султанд 8 давхраас унах гэж байсан 3 настай охиныг аварсан 36-тай Сабит Шонтакбаевт 3 өрөө байр бэлэглэжээ. 

Сабит Шонтакбаев "Би тэр охины эцэг эхтэй уулзаж амжаагүй, шууд найзтайгаа ажилдаа явсан. 

Гтэл Мэдээ, нийгмийн сүлжээгээр намайг баатар гэж байна.

Би өөрийгөө баатарлаг үйлс бүтээсэн гэж бодохгүй байгаа  ийм нөхцөлд хэн ч тусламжийн гараа сунгана гэж үзэж байна” гэж ярилаа. 

Шонтакбаев ажил хайж нийслэлд ирсэн ба 4 хүүхэд, эхнэр нь Кызылордод үлджээ. 

Түүнийг мэргэжлийн дагуу Локомотивын үйлдвэрт ажилд авна гэж Нур-Султаны аким амласан бол ивээн тэтгэгчид мань эрийн бүх өр зээлийг дарж хүүхдүүдийг нь зуны лагерьт амруулна гэв. 


Холбоотой мэдээ