Д.Мөнх-Эрдэнэ: "Кинг Тауэр" хотхоны орц, гарцыг чөлөөлөх ажил удахгүй дуусна. Дараа нь явган хүний зам зэргийг хийнэ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-05-13 05:42:52

"Кинг Тауэр" хотхоны оршин суугчдын орц, гарцыг нээх ажил зогссон гэх мэдээлэл гараад байна.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодруулахад "Орц, гарц чөлөөлөх ажил хэвийн явагдаж байгаа. Удахгүй дуусна. Гэхдээ зөвхөн тэнд хаалттай хашааг нураагаад орц, гарцыг нээгээд орхих биш явган хүний зам зэрэг хийгдэнэ" хэмээн хэллээ.

Сануулахад, "Кинг тауэр" хотхонд ганц л орц гарц байдаг нь оршин суугчид хотхон руу орж гарахад түгжрэл үүсэх зэргээр хүндрэл учирч байсан асуудлыг шийдвэрлэж, тухайн хотхоны орц гарцыг нэмэгдүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргажээ.

Гэвч ойролцоо хотхоны барилгын ажлын гүйцэтгэгч "Хурд" групп тухайн гарц гаргаж буй хэсгийн замыг өөрийн хөрөнгөөр барьсан учир өөр хотхонд үнэ төлбөргүй ашиглуулахгүй хэмээн эсэргүүцсэн үйл явдал өмнө нь болж байв.

Холбоотой мэдээ