Райн Рейнольдс, Блэйк Лайвли нарын урт удаан, жаргалтай гэрлэлтийн нууц: Тэдний инээд хөөрөөр дүүрэн амьдрал

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-05-15 00:48:12

Райан Рейнольдс, Блейк Лайвли нар бол олны дунд гайхамшигт хайрын бодит жишээ болсон хосууд юм. 

Тэд танилцсанаасаа хойш өнөөг хүртэл хэзээ ч хувиршгүй сэтгэлээр биенээ хайрлаж, гурван бяцхан охидын эцэг эх болсон билээ. 

Гэхдээ хосуудын амьдралд саад бэрхшээл цөөнгүй тулгарсан ч огт бууж өгөөгүй ба тэдний уг сэтгэл хөдөлгөм түүхийг танилцуулж байна.


Рейнольдс Лайвли нар “Green Lantern” киноны гол дүрд тоглоцгоож байхдаа танилцжээ.

Гэвч тухайн үед тэд хоёулаа ганц бие байгаагүй бөгөөд Райаны хувьд Скарлетт  Йохансстай гэрлэсэн, харин Блейк, Пенн Бадглитай болзож байжээ.

Мэдээж тэд ийм нөхцөлд хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болно гэж төсөөлж ч байгаагүй биз.


Киноны зураг авалтаас хойш Блейк Бадли нар 2010 онд тусдаа болсон бол Рейнольдс Йоханссоноос нэг жилийн дараа буюу 2011 онд салжээ. 

Тэр үед ирээдүйн хосууд энгийн нөхөрлөлийн харилцаатай байсан ч яваандаа болзож эхэлсэн гэдэг. 

Харин Рейнольдс энэ талаар “Бид удаан хугацаанд зүгээр л найзууд байсан тул эргэн тойрныхондоо энэ тухай мэдэгдэхэд жаахан ичмээр байсан л даа. 

Гэхдээ надад нөхөрлөлөөр эхэлсэн харилцаа хамгийн сайхан нь юм шиг санагддаг” гэж хуучилсан байдаг.


Тэдний анхны болзоо 2011 онд сүшиний ресторанд болсон ба цаг хугацаа өнгөрсөөр 2012 онд олон нийтэд зарлалгүй бяцхан хуримаа хийжээ. 

Хосууд тухайн үедээ гэр бүл, ойр дотнынхондоо бие биедээ үнэнч шударга байхаа тангараглаж, хэвлэл мэдээллийнхэн ч уг мэдээг олж сонсоод багагүй шуугиан дэгдээгээд амжсан юм.


Найзын харилцааг эрхэмлэдэг хосууд гэр бүл зохиожээ

Лайвли Рейнольдсыг голдуу хамгийн сайн найзаа гэж үздэг бөгөөд энэ нь зөвхөн хайраас гадна нөхөрлөлөөр холбогдсон хосууд илүү удаан хугацааны харилцааг бий болгох өндөр магадлалтайг дахин нотолж байна. Тэд хэдийгээр завгүй амьдралтай ч хамтдаа их цагийг өнгөрөөхийг хичээдэг гэнэ. Үүний нэг жишээ нь Райан өөрийн твиттер хуудсандаа “Лайвли өөртөө бага ч гэсэн цаг гаргаж байгаасай” хэмээн хошигнож бичжээ.

Мөн Блейк нэгэн ярилцлагадаа нөхрийнхөө тухай “Би түүнийг насан туршдаа миний хамгийн сайн найз бас хайр байж чадахыг мэдэрсэн. 

Энэ нь миний хувьд маш чухал зүйл” гэж тайлбарлав.

Хосууд хувийн амьдралаа нууцлахыг хичээдэг.

Үргэлж олны анхаарлын төвд байсан хосууд хүүхдүүдээ олны анхаарлаас холдуулахыг хүссэн бөгөөд Рейнольдс, Холливудын алдрын гудамжинд өөрийн одтой болох тэр үед л хүүхдүүдээ бусдад танилцуулж, чухал үйл явдлыг хамтдаа тэмдэглэжээ.

Харин тэд анхны охиноо төрөхөд шинэхэн аав, ээж болсондоо маш их хөөрч амьдралд нь өөр нэг өнгө бий болсон талаараа хуваалцсан байдаг. 

Тухайлбал:

Лайвли “Би 2 ах, 2 эгчтэй айлын хамгийн бага нь учраас үргэлж өөрийгөө жаахан охиноор мэдэрдэг байсан. 

Гэхдээ өөр хүмүүсийн хүүхдийг тэврэхэд, хүүхэдтэй болох гэсэн эхийн хүсэл аль эрт мэдрэгдэж байсан” тухайгаа хэлжээ.


Ердийн төрсөн өдрийн мэндчилгээг хүртэл хошигнолгүйгээр хүргэдэггүй.

Блейк, Райан хоёр бие биеэрээ маш их хошигнодог чөлөөт сэтгэлгээтэй гэр бүл. 

Нэгэн удаа Рейнольдс эхнэрийнхээ төрсөн өдрөөр хамт авхуулсан зурагнаасаа албаар Лайвлигийн нүүрний тал хэсгийг хасаж оруулсан хэсгийг твиттер хуудсандаа нийтлээд “Гайхалтай эхнэртээ төрсөн өдрийн мэнд хүргэе” гэсэн тайлбар бичсэн байв.


Завгүй хуваарь хосуудад төдийлөн саад болдоггүй.

Тэд удаан хоёр биеэсээ хол байх дургүй учир нэгнийхээ зураг авалтад хүртэл цуг явдаг. 

Аялал жуулчлал, ажил хэрэг гээд ихэнх цагаа хамт өнгөрөөдөг нь үнэхээр сайхан байдаг тухайгаа Рейнольдс нэгэн сэтгүүлд дурджээ. 

Түүнчлэн энэ нь хүүхдүүддээ ч бас цаг гаргах боломж олгож, гэр бүлийн харилцааг нь улам бэхжүүлдэг аж.


Үүгээр ч зогсохгүй тэд хамтдаа суралцаж, чин сэтгэлийн хайр ямар ч саад бэрхшээлийг үл ажрахыг хамгийн сайн мэддэг онцгой хосууд юм.





Холбоотой мэдээ