Монголын нунтаг металлургийн үйлдвэр дэлхийн зах зээлд өрсөлдөх төлөвтэй байна
НийгэмМонгол Улс жилд 3000 тонн зэс, гууль, хүрэл, цагаан тугалга болон бусад металлын нунтаг үйлдвэрлэх хүчин чадалтай, Европын анхны өндөр технологийн металл нунтаг төмөрлөгийн үйлдвэрээ байгууллаа.
Тус үйлдвэрийг “Талын металл нунтаг” ХХКМонголын инженер техникийн ажилтнууд, Германы мэргэжилтнүүдтэй хамтран барьжээ. Нунтаг төмөрлөгийн үйлдвэр нь Хятад, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг, Европын холбоо зэрэг металлын нунтаг эрэлт ихтэй улс орон, бүс нутагт бүтээгдэхүүнээ экспортлох төлөвтэй байна. Тус үйлдвэрийн Технологийн менежер М.Чинбаяр үйлдвэр нь аль ч салбарт ашиглах боломжтой дэвшилтэт технологи болж байгааг хэлээд атомжуулах технологиор ямар ч төрлийн металлыг нунтаглах боломжтой гэдгийг хэллээ.
Өнгөрсөн сард ашиглалтад орсон тус үйлдвэр тээврийн логистикийн хувьд түр зуурын бэрхшээлтэй тулгарч байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Аскар хэллээ. Нунтаг металлурги болон 3D принтерт ашиглах металлын нунтгыг автомашины тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах боломжтой гэж тэр хэлэв.
Үйлдвэр маань өөрөө металлыг маш нарийн ширхэгтэй буюу микро түвшинд хүргэж байгаа. Энэ нь эрүүл мэндийн болон бусад шинжлэх ухааны салбарт нанотехнологи гэдэг ойлголт байдагтай адилхан. Бидний хувьд металлруг, хийцлэл, арматург гэдэг энгийн ойлголт байдаг шиг манай үйлдвэрийн хувьд тухайн металлуудаа маш нарийн ширхэгтэй болгож байгаа учраас аль ч салбарт ашиглаж болохоор дэвшилтэд технологи болж байгаа. Бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд ямар ч төрлийн металлыг атомжуулах технологи ашиглаад нунтаглах боломжтой. Одоогоор бид зэсийг хайлуулж, нунтаг зэс гаргаж авч байгаа.
2022 оны 4 сарын 11 бид албан ёсоор нээлтээ хийгээд үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Худалдан авагчидтайгаа анхны борлуулалтаа хийхээр албан ёсны гэрээ хэлэлцээр хийгээд явж байна. Одоогийн дэлхий нийтийн нөхцөл байдал ковидтой холбоотой тээвэр ложистикийн байдал тодорхой хэмжээнд хүндрэл учруулж байна. Гэхдээ бид энэ хүндрэлийг түр зуурынх гэж харж байна.
Монгол улс уул уурхайн орон гэж явдаг боловч ихэнх бүтээгдэхүүнээ хүдэр эсвэл зэсийн баяжмал байдлаар экспортод гаргадаг. Түүний дараагийн шатны боловсруулалт Монгол улсад төдийлөн хийгддэггүй. Зэсийн катод үйлдвэрлэдэг 2-3 SX-EW үйлдвэрээс өөр хайлуулах үйлдвэр байхгүй. Манай үйл ажиллагаа нь Монголын өнөөгийн зэсийн бүтээгдэхүүний экспортод нэмүү өртөг шингэсэн зэсийн нэмүү өртгийн сүлжээн дэх өөр нэг үйл явц гэж ойлгож болно. Бид одоогоор олон улсын зах зээлийн шаардлагад нийцсэн цэвэр, чанарт хүрэхийн тулд LME А зэрэглэлийн зэс катодыг үйлдвэрлэлдээ тэжээл болгон ашиглаж байна. Үйлдвэр нээгдсэнээс хойш манай бүтээгдэхүүнийг сонирхож буй автомашины эд анги, эд ангиудыг Монголд үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдтэй уулзаж байна. Тэр дундаа манайхтай хамтран тоормосны хавтан үйлдвэрлэх зорилготой компаниуд бий. Халуун изостатик шахах, металл шахах цутгах, нэмэлт үйлдвэрлэл гэх мэт орчин үеийн олон металлургийн процессуудыг дотооддоо үйлдвэрлэдэг болох замыг бид нээж өгсөн юм шиг санагддаг.