Гоо сайхны мэс заслын хоxирогчид: Амжилтгүй гоо сайхны хагалгаанаас болж жүжигчний карьераа харамсалтайгаар алдсан алдартнууд

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-05-18 23:26:49

Хелена Бонэм Картер, Тильды Суинтон эсвэл Вупи Голдберг-гүйгээр кино урлагийг төсөөлөхийн аргагүй. 

Тэднийг олон сая үзэгчид шүтэн биширч, эрэлт хэрэгцээ ихтэй байсан хэдий ч тэднийг царай муутай гэж үздэг хүмүүс ч бас байжээ. 

Уулга алдахаар гоо үзэсгэлэн биш ч гэлээ үзэгч олны сэтгэлийг татах өөрийн гэсэн увдистай жүжигчид ч бий. 

Тэдний дунд гадаад үзэмжээ сайжруулах арга хэмжээ авсан боловч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй алдартнууд бий.

1. Мэг Райн

“Sleepless in Seattle” болон “French Kiss” киногоороо алдаршсан энэ бүсгүй 90-ээд оны үед эрэлт хэрэгцээ өндөртэй жүжигчин байлаа. 

Даанч хөгшрөлттэй арай эрт тэмцэж эхэлсэн юм.


Анхны мэс заслын дараанаас л жүжигчний нэр алдар буурчээ. 

Мэс заслаас гарсан өөрчлөлтүүд гэвэл хөмсгөө татуулж, эрүүнийхээ хэлбэрийг өөрчилж, уруулаа томсгожээ.


2. Меган Фокс

Меган Фокс олон кинонд дүр бүтээсэн ч “Transformers” кино түүнийг нэр алдрын оргилд хүргэсэн юм. 

Толгой эргэм амжилттай зэрэгцээд тэр өөрийгөө төгс болгохыг хүсжээ.


Олон хүүхэд төрүүлсний ул мөр үлдсэнийг бид ойлгоно, мөн тэр спортоор идэвхтэй хичээллэдэг. 

Үүний зэрэгцээ нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэхээ бас орхисонгүй. 

Гэхдээ Фокс мэс заслаар чухам аль хэсгээ өөрчилснийг шууд хэлэхэд хэцүү байгаа юм. 

Ямартай ч залуу сайхан Меган Фоксийн тэр дүр төрх үгүйлэгдэж л байна.


3. Лара Флинн Бойл

“Twin Peaks” кино авьяаслаг жүжигчний өмнө кино ертөнцийн хаалгыг бүрэн нээж өгсөн хэдий ч харамсалтай нь тэр гоо сайхны мэс заслыг арай л эрт сонирхож дээ.


Нүүрний хэлбэрээ өөрчлүүлж, уруулаа томруулсан нь түүнийг танигдахын аргагүй болтол өөрчилж даажигнажээ. 

Түүний тоглосон олон кино алдаршиж чадаагүй, залуу насны гоо үзэсгэлэнгээс ч ул мөр үлдсэнгүй.


4. Женнифер Грэй

Өхөөрдөм царайтай Бэби нэг өглөө л алдартай болж сэрсэн юм. 

1987 онд “Dirty Dancing” дэлгэцнээ гарснаас хойш тэр од болжээ. 

Тэр үед түүний унжсан гэмээр хамар нь жүжигчний амжилтын нэрийн хуудас байх болно гэдгийг гадарлаа ч үгүй явсан биз ээ.


Хамраа янзлуулсны дараа түүний нүүрний харьцаа зөв болсон. 

Гэхдээ өөрийнхөө онцгой өнгө төрхөө нэгэнт алджээ – түүнийг танихаа больж. 

Дараа нь хэд хэдэн кинонд дүр бүтээсэн ч дандаа туслах дүрүүд л байв.


5. Лиза Ринна

“Days of our Lives”, “Melrose Place” киногоороо алдаршсан од том уруулаараа тэр үед шуугиулж байв. 

Анхны тариагаа 1988 онд 24 настайдаа хийлгэсэн гэдэг.


Жүжигчин коллагены тариа байнга хийлгүүлсний үүний үр дагаварт филлер нь бүр чангарч, сэргээн засах мэс засалд хүртэл орж байжээ.

Ринна уруулаа томсгохоо хэзээ ч зогсохгүй бололтой.


6. Женис Дикинсон

Анхны супер загвар өмсөгчдийн тоонд багтах Женис бүр 70-аад онд ч алдартай байсан юм. 

Тэр үед гоо бүсгүйн тэмцээнд орж ажлын амжилтын үүд хаалгаа нээжээ. 

Алдартай болсон хойноо гоо сайхны мэс засалд донтох болсон.

Загварын тайзнаа шинэ үе гарч ирэхэд нөхцөл байдал улам хурцадсан гэж үздэг. 

Гадаад үзэмж нь өөрчлөгдөж байгаагаа үл тоон тэрээр сүүдэрт үлдэж, мартагдахыг хүссэнгүй. 

Телевизийн олон төсөлд оролцохын зэрэгцээ өөрийн гэсэн загварын агентлаг нээжээ.



7. Жоан Ван Арк

Гоо сайхны мэс засалд донтохоосоо өмнө “Days of our Lives”, “The Young and the Restless” мөн “Dallas” зэрэг олон ангит кинонуудад дүр бүтээж байсан тэрээр 80-аад оны үеийн дур булаам бүсгүйчүүдийн нэг мөнөөс мөн.

Түүний эелдэг зөөлөн царай нь хүний сэтгэлийг өөрийн эрхгүй татдаг байжээ.

Хийлгэсэн гоо сайхны мэс засал болгон нь амжилттай болж чадаагүй юм. 

Тэглээ гээд жүжигчин бүсгүй санаагаар унасангүй – мэс дор хэвтсээр л. Жүжигчин хэрхэн өөрчлөгдсөнийг та өөрөө харж байна.


8. Жессика Симпсон

Жессика амжилттай дуучин болсныхоо дараагаар кинонд дүр бүтээж эхэлсэн. 

Түүний дүр бүтээсэн сүүлийн үеийн хэд хэдэн кино амжилт олоогүй тул түүнд кинонд тоглох санал ч ирэхээ байжээ.


Гоо сайхны мэс заслын хувьд гэвэл, Симпсон залуудаа уруулаа томсгох мэс засал хийлгэсэндээ их харамсаж явдаг. 

Гэхдээ сүүлийн үед авахуулсан гэрэл зурагнуудаас харахад гоо сайхны мэс засал хийлгэх сонирхлоо орхиогүй байгаа нь харагдана.


Стандарт биш дүр төрхтэй хүмүүс амжилтын оргилд хүрч байсан тохиолдлууд их байдаг ч ...



Холбоотой мэдээ