Ч.Хүрэлбаатар: Б.Лхагвасүрэн Монголбанкны удирдлагаас саналаараа татгалзсан нь дээр

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-05-19 00:17:44

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

Яагаад банкуудын EQR-ыг бэлдүүлээгүй вэ?

ОУВС-ийн шаардлагаар хойшлуулж байгаа гэдэг тайлбарыг хэлж байна. 

ОУВС-ийнхний хойшлуулах гол шалтгаан болж байгаа EQR-ыг та нар энэ хуулийн хугацаанд нь багтааж өмнө нь хийлгүүлчихсэн байх ёстой. 

Монголбанк ажлаа хийгээгүйгээс болж хойшлогдож байна гэж ойлгож байна. 

Хувьцааг гаргаж олон нийтэд санал болгохоос өмнө банкуудын нөхцөл ямар байгааг хүмүүс мэдэхгүй байна. 

Хулихидаад, хулхидуулаад, муу банкуудын хувьцааг худалдан авах эрсдэл үүсч байгаа юм. 

Тиймээс урьдчилаад EQR-ыг урьдчилаад хийлгэчихсэн байх ёстой байсан. Б.Лхагвасүрэн ажлаа хийгээгүй. 

Одоо тэгээд УИХ-ыг оруулж, хугацаа хойлшуулах юм ярьж байна.

Хаан банкны хувьцааны талаар асуумаар байна. 

“Мета” компани Худалдаа хөгжлийн банк хооронд байгуулагдсан гэрээ байгаа юу гэдгийг зөндөө асуусан. 

Тайлбар өгөхгүй байсаар байгаад  зөвшөөрлийг нь өгчихөөд байна гэж ойлгосон.

“Мета” компанийн бичиг нь надад байна.

“Мета” бол гэрээний тухай юу ч яриагүй байна лээ.

Харин Худалдаа хөгжлийн банктай ямар нэгэн гүйлгээ мөнгө шилжүүлсэн зүйл байхгүйг хэлсэн.

Гэрээг үгүйсгээгүй байхад та нар яагаад зөвшөөрлийг нь өгчихдөг юм.

Б.Лхагвасүрэн чи Монголбанкны удирдлагаас саналаараа татгалзсан нь дээр. 

3,4 сая хүний амьдралыг чи там болгож байна. 

Доллараар бизнес хийх боломжгүй боллоо. 

Цаана нь хулгай, мөнгө угаах үйл ажиллагаанд оролцож, МУ-ын хуулийг зөрчиж байна. 

Ингэж болохгүй. ЭЗБХ-ноос гарсан Ажлын хэсэг ажлаа хийх гээд мэдээлэл хүсээд байхад өгөхгүй байлгаж байлгаж байгаад шууд зөвшөөрлийг нь өгчихсөн. 

Энэ чинь хулгай, хууль зөрчсөн үйл ажиллагаа шүү, Б.Лхагвасүрэн. 

Яасан их эрх мэдэлтэй, яасан их бяртай байна аа чи.

Холбоотой мэдээ