ДУУЛИАН | Жонни Депп өмгөөлөгчтэйгөө ШҮҮХ ТАНХИМД сээтэгнэсэн үү?
Сонин ХачинЖонни Депп болон Амбер Херд нарын шүүх хурал үргэлжилж байна. Уг шүүх хурлын үеэр гаргаж буй хүмүүсийн үйлдлийг биеийн хэлэмжийн мэргэжилтнүүд тайлбарлаж, өөрсдийн дүгнэлтийг өгсөөр байна.
Мэргэжилтэн Жуди Жэймс өнөөдөр Daily Mail-д өгсөн ярилцлагадаа Жонни Депп болон түүний өмгөөлөгч Камилла Васкес нарын дунд ямар нэгэн зүйл байгаа тухай дурджээ.
Тэд бие бие рүүгээ харан инээмсэглэж, халуун дотноор тэврэлдэж буй зураг нь цацагдаад байгаа бөгөөд энэ нь Жонниг эелдэг, зөөлөн сэтгэлтэй, романтик нэгэн гэх мэдрэмжийг бусдад өгч байгаа аж.
Жуди хэлэхдээ "Тэд сээтэгнэж байгаа мэт харагдаж байна. Энэ л гол зүйл нь байх. Энэ зураг мянган үгтэй тэнцэнэ. Деппийн энэ үйлдэл өөрийг нь романтик харагдуулж байна. Шүтэн бишрэгчдийнх нь хувьд энэ нь түүнийг гэх итгэлийг улам нэмэгдүүлэх талтай. Васкес Деппийг тэврэн нүдээ аньж байгаа хэсэг яг л театрын тавилттай жүжиг шиг харагдаж байна" гэжээ.
Жоннигийн эелдэг, дур булаам үйлдлүүд нь Амбер Хердийн ширүүн, хэрцгий дүрээс эрс ялгарч харагдаж байгаа нь Деппийн хүчирхийлэгч биш хэмээх дүр төрхийг улам тодотгож байгаа гэж зарим шинжээчид мөн онцолж байгаа юм.