Орон орны дурлалт хосууд хайртай хүнээ юу гэж дууддаг вэ? Голландчууд хайртай хүнээ ингэж дууддаг гэж ёстой төсөөлж ч байсангүй!

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-05-23 12:23:36

Хүмүүс хайр дурлалд ямар ч хэл байдаггүй гэж ярьцгаадаг, гэвч хачин жигтэй байдлаар хайрыг өөр өөр хэлээр илэрхийлж болдог бөгөөд энэ нь хайр дурлалын харилцааг улам чимдэг гэж хэлж болно. Өөрийн гоо үзэсгэлэнтэй заяаны ханиа “үзлийн нэгэн” гэж дуудахаас авахуулаад, түүнийхээ ер бусын нүдийг загастай зүйрлэх гэх мэт ямар ч хүнийг алмайруулах, хайртай хүмүүсийн нэгнээ энхрийлж дуудах нь улс орон бүрд өөр өөр байдаг байна.

Бид та бүхэндээ хайрыг түгээх зорилгоор, улс орон бүрд хайртай хүмүүс нэгнийгээ хэрхэн дууддаг талаарх хөгжилтэй, сонирхол татам мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

Та ч гэсэн хайртай хүнээ дараах нэрсээр дуудаж болно шүү дээ.

Хятад:

Тэнэг өндөгхөн (Ben dan)

Франц:

Миний байцаахан (Mon chou)

Швед:

Чихэрлэг хамарт (sötnos)

Иран:

Хулганад идүүлэхээр эгдүүтэй амьтан (Moosh bokhoradet)

Грек:

Миний бяцхан нүдэт (Matakia mou)

Польш:

Үзлийн нэгэн (Brzydalu)

Голланд:

Миний бяцхан өтгөн (Mijn poepie)

Тайван:

Бяцхан зөгийн балхан (Xiǎo mì tang)

Португал:

Хулуухан (Chuchuzinho)

Бангладеш:

Миний алтхан (Amar shona)

Индонез:

Миний зүрх сэтгэлийн жимсхэн (Buah hatiku)

Ирланд:

Миний зүрхний цохилт (Mo chuisle)

ОХУ:

Миний бамбаруушхан (Мой медвежонок)

Испани:

Миний диваажин (Mi cielo)

Энэтхэг:

Загасан нүдэт (Mrignayani)

Аль улс орны хайртай хүмүүсийн нэгнээ дуудах нэр таныг хамгийн их гайхшруулж чадсан бэ?

Та хайртай хүнээ юу гэж дууддаг вэ?

Холбоотой мэдээ