Кэйт Мосс Жонни Деппийн тухай юу хэлэв?

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-05-27 10:32:26

Супер модель Кэйт Мосс болон Жонни Депп нар 1994-1998 онд болзож байсан. Тухайн үед Кэйт Моссыг Жонни Депп шатнаас түлхсэн тухай яриа гарч байсан бөгөөд Амбер Херд үүнийг шүүх хурлын үед дурдсанаар Кэйт Мосс шүүх хуралд оролцох шаардлагатай болсон билээ.

Кэйт Мосс орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө шүүх хуралд цахимаар оролцож, дээрх үйл явдалд тайлбар өгчээ

Кэйт Мосс хэлэхдээ "Бид өрөөнөөсөө гарч явж байсан. Жонни надаас түрүүлж гарсныг санаж байна. Бороо ороод шуургатай байсан. Би гарахдаа шатнаас халтирч, нуруугаа гэмтээсэн. Маш их өвдөж байсан болохоор би хашхирсан. Тэр надад туслахаар буцаж гүйж ирээд, өрөөнд ороход тусалж, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тэр хэзээ ч намайг өшиглөөгүй, түлхээгүй, шатнаас шидээгүй" хэмээн баталжээ. 

Амбер Хердийн хэлж буйгаар Жонни Депп дүүтэй нь шатны хажууд муудалцжээ. Дүү нь шат руу нуруугаа харуулан зогсож байсан бөгөөд тухайн үед Амбер Хердэд Кэйт Мосстой холбоотой дээрх явдал бодогдсон тул дүүгээ хамгаалахын тулд Жонни Деппд гар хүрсэн гэж мэдүүлсэн гэх тайлбарыг өгч байгаа юм. 




Холбоотой мэдээ