Эцсээ хүртэл хойшлуулж явсаар, нас тогтсон хойноо хүүхэдтэй болсон 15 од

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-05-28 00:40:10

Статистикаас харахад эрчүүдийн 1 хүрэхгүй хувь 50 наснаас хойш эцэг болж байна.

Нас тогтсон хойноо эцэг, эх болох нь бас өөрийн гэсэн давуу талтай.

Санхүүгийн хувьд баталгаатай, сэтгэл хөдлөл тэнцвэртэй бас амьдралын тодорхой туршлага, амжилтад хүрсэн байдаг ажээ.

Нас тогтсон хойноо хүүхэдтэй болсон алдартай эрчүүдийг сонирхвол.

Тэд 50, 60 тэр ч бүү хэл 70 настайдаа эцэг болохын жаргалыг мэдэрсэн байна.

Жефф Голдблюм 62 настайдаа анх аав болжээ. 

Жүжигчний гэргий хэдэн жилийн дараа дахиад нэг төрүүлж өгсөн байна


Ричард Гир 50 настайдаа өв залгамжлагчтай болсон. 

Харин Александра Сильватай гэр бүл болоод дахиад 2 хүүхдийн эцэг болжээ: 69 болон 70 настайдаа


Бидэнд Дарт Вейдер болон Муфасагийн дуу хоолойг бэлэглэсэн Жеймс Эрл Жонс 51 нас хүртлээ эцэг болох үүргийг хойшлуулсаар явжээ


Хью Грант бас л хожуу насандаа хүүхэдтэй болсон. 

Анхны хүүхэд нь 51 настайд, жилийн дараа дахин нэг хүүхэдтэй болж ам бүл нэмжээ


Крис Нот 53 настайдаа анх хүүхэдтэй болжээ, харин 12 жилийн дараа хууль ёсны гэргий нь түүнд хоёр дахь хүүг нь бэлэглэжээ


Жорж Клуни олон жилийн турш Холливудын гоонь эр явсан. 

Энэ үед хүүхдийн тухай огт боддоггүй байсан гэдэг. 

Гэхдээ 56 настайдаа “Оскар”-ын эзэн болсныхоо дараа ихрийн аав болж байсан удаатай


Уоррен Битти 54 нас хүртлээ үр хүүхэдгүй явсан. 

Гэнэт хүүхэдтэй байхын сайхныг мэдрээд зогсож чадаагүй гэхэд буруудахгүй. 

Жүжигчин Аннетт Бенингтэй гэр бүл болоод 4 хүүхдийн эцэг болжээ


Дэвид Леттерманы хүү аавыгаа 56 настай байхад нь энэ дэлхийд мэндэлжээ


Жон Стэймос хүүхэдтэй болохыг их хүлээсэн гэдгээ нуулгүй ярьдаг. 

Хүү нь төрөхөд тэрээр 54 настай байсан юм.

The X Factor шоуны хөтлөгч Саймон Коуэлл 60 нас хүрэхийн даваан дээр эцэг болсон. 

Хүү Эрик нь түүнийг 54 настай байхад мэндэлжээ


Рок дуучин Брайан Адамс аавтайгаа хүнд хэцүү харилцаатай байсны улмаас гэр бүл зохиохыг огт яардаггүй нэгэн байв. 

Гэхдээ 51 настайдаа бууж өгчээ.

Дуучин одоо хоёр охиноо өсгөн хүмүүжүүлж байна


Аль Пачино – гурван хүүхдийн эцэг хүн. Оскарын шагналтан 49 настайдаа анх эцэг болж байжээ


Энрике Иглесиас, Анна Курникова нар 2001 онд танилцаж байсан ч 2017 онд л эцэг, эх болцгоосон. 

Тэр үед дуучин 42 настай байв. Хосууд өнөөдөр 3 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байна


U2 хамтлагийн гишүүн Адам Клейтон эцэг байхын жаргалыг анх 50 настайдаа мэдэрчээ


Гай Пирс 50 настайгаа уралдаж эцэг болж байсан юм. “Game of Thrones” киноны од Карис ван Хаутен жүжигчнийг 49 настай байхад нь анхны хүүг нь бэлэглэжээ



Холбоотой мэдээ