Буянгийн Жаргалсөйхан: Д.СУГАР Ч ЯРИХ ЗҮЙЛ ИХТЭЙ ХҮН ДЭЭ...

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-06-03 11:45:24

Д.СУГАР Ч ЯРИХ ЗҮЙЛ ИХТЭЙ ХҮН ДЭЭ...


1990 оноос хойш алдар цуугаа түгээсэн авлигач, дээрэмчид бий.

"Гаалийн" Ш.Адьшаа,Халтарын Баатар,

"Сугардаггүй" Сугар,

"Газрын наймаачин" Энхболд, Б.Наранхүү,

Авлигын загалмайлсан эцэг Н.Энхбаяр,

"Тендерчин" Хүрэлбаатар,

"Мангас" Бадамжунай гээд нөхдүүд бий.

Хамгийн их цоллодог, хулгай зэлгийг нь ил гаргадаг ч Богд уул шиг дүнхийж байдаг луйварчин бол Д.Сугар.

Түүнийг Төрийн  өмчийн хороо, Үндсэн хуулийн цэц, УИХ-аас сугалах гэж их оролдлого хийсэн ч бараагүй.

Ямар сайндаа "Сугардаггүй" Сугар гэх  вэ дээ. 

Хамгийн сүүлд Д.Эрдэнэбилэгийн хэрэгт холбогдуулан түүнээс байцаалт авсан гэх мэдээлэл байна. "

Нүдгүй ч гэсэн шоргоолж нүхээ олно, Нүгэл буян эзнээ олно" гэдэг шиг  хэзээ хойно Д.Сугарыг хуулийнхан сугалах гэж зориглов уу. 

Улсын циркээс эхлээд банкууд, гадаадад дахь хаус, оффшор данс гээд ярих зүйлтэй хүн бол домог болон мөнхрөх  Дуламын Сугар ажгуу. Нэгэн цаг дор авлигын супер Од гэгдэж явсан Д.Сугар залуусаас дутахгүй гэдгээ харуулж авлига авсан уу  гэдэг сонирхолтой.

Холбоотой мэдээ