Амбер Хердын шүүх хуралд өмссөн ОРШУУЛГЫН даашинз

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-06-04 01:08:39

Дуулиан, шуугианаар дүүрэн үргэлжилсэн Жонни Депп болон Амбер Херд нарын шүүх хурлын үеэр бүргэдийн нүдтэй ажиглагчид нэгэн хачирхалтай давхцлыг олж харжээ. 

Жүжигчин Амбер Херд 2016 онд 58 настай эксээсээ салах үедээ хар өнгийн даашинз өмсөж ирж байжээ. Үүний дараа 2020 онд Их Британид болсон шүүх хурлын үеэр мөн л уг даашинзаа өмсөн ирсэн бол саяхан болж өндөрлөсөн хамгийн сүүлийн шүүх хуралд нь ч мөн үүнийгээ өмсөж иржээ. 


2016 онд Жоннигоос салах үедээ авахуулсан зургаа 2020 онд шүүх хурлын хариу гарах өдрөө өмсөж ирсэн бөгөөд энэ үеэрээ өөрийн инстаграм хуудаснаа "Нэг даашинз дөрвөн, жилийн зөрүүтэй. Заримдаа нэг зүйлийг хоёр удаа өмсөх нь чухал байдаг" хэмээх тайлбартай зураг оруулж байжээ. 

Ажиглагчид түүнийг чухам яагаад оршуулгад өмсдөг хар даашинз сонгосныг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. "Тэр Жонни Деппийг булшлахыг хүсдэг учраас чухал өдрөө энэ даашинзыг өмсөж ирдэг байх. Заримдаа нэг даашинзыг гурван удаа өмсөх нь чухал байдаг. Чи түүний амьдралыг сүйрүүлсэн, шүүхийн өмнө худлаа хэлсэн, тэгээд ялагдал хүлээсэн. Муухай оршуулгын даашинз өмсөөд гурван удаа ирлээ. Ямар нэгэн зүйл хийхээр оролдсон юм биш үү? Үүнийгээ зүгээр л шатаачих" гэх зэрэг сэтгэгдлүүд твиттер хуудаснаа хөвөрч эхэлжээ. 


Шүүх хуралд ялагдсан ч Амбер Херд давж заалдах төлөвтэй байна. Хердийн өмгөөлөгч хэлэхдээ "Давж заалдах үндэслэл олон бий. Дарагдсан нотлох баримтуудыг Херд алдсан" хэмээн ярьжээ. 

Хэрэв давж заалдвал шүүх хурал дахин хэдэн долоо хоногийн турш үргэлжилж магадгүй. Ил гаргаагүй нотлох баримтууд дэлгэгдэж эхэлбэл шүүхийн шийдвэр өөрчлөгдөж магадгүй хэмээн Амбер Хердийн тал үзэж байгаагаа мэдэгджээ. 


Холбоотой мэдээ