РАДНААСЭДИЙН ТӨРӨЛ, ТӨРӨГСДӨӨС ТӨРД ТОМИЛОГДСОН 10 “ТОМИЛГОО”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-06-15 00:34:45

Ардын намынхан худалч, хулгайч, авлигачин, албан тушаалын хэрэгтнүүдтэйгээ хатуу тэмцэнэ гэж хаваржин хий баахан шуугиулсан. Тэгмэгцээ нэр бүхий бүхий дөрвөн гишүүнээ хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болж, “туг тахих” аядмагцаа ард нь хамгаалаад үлдсэн. Ингээд хаваржин “хөөсөрсөн” Хөгжлийн банкны хэрэг, хөрөнгөжсөн түшээдийн дуулиан бүр мөсөн мартагдаж орхив. 
 
         Тэгвэл Ардын нам дотор авлига, албан тушаалын хэрэг ямар хэмжээнд “цэцэглэсэн”-ийг нэг жишээгээр сонирхуулъя. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд төрд зүтгэсэн 24 жилийн хугацаандаа төрөл, төрөгсдөө хамгийн их “тордсон” түшээгээр нэрлэгддэг. Тэгвэл түүний төрөл, төрөгсдөөс төрд орсон 10 томилгоог танилцуулъя. Уг нь Ш.Раднаасэдийн хувьд Ардын намтай амьдралаа холбохоосоо өмнө АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга явлаа. 
 
Ш.Раднаасэдийн ах дүү, хамаатан садан, худ ургийнхан нь төрд орцгоосон нь:
 
- Эхнэр Бямбажавын Хонгорзул- Эрүүл мэндийн яаманд хэлтсийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт, 
 
- Охин Раднаасэдийн Сийлэн-Үндэсний Хөгжлийн газарт мэргэжилтэн
 
\”Хансутай” ХХК, “Хан-Алтай” ХХК, “Мон-Жаст” ХХК\
 
- Бөөхүүгийн Осоргарав- “Багануур” ТӨХК-ийн ТУЗ-ийн Хараат бус гишүүн
 
\”Грант торнтон аудит” ХХК, “Грант торнтон такс” ХХК, “Монкореа инженерин” ХХК, “Жи Ти аутсорсинг ТМЗ” ХХК, “Амблер” ХХК\
 
- Осоргаравын Гантулга- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төсөв санхүүгийн хэлтсийн дарга, Усны газрын хэлтсийн дарга, 
 
\“Мон Алтай групп” ХХК\
 
- Осоргаравын Гантулгын эхнэр Очирын Ариунзаяа- Татварын Ерөнхий газрын Улсын байцаагч
 
- Осоргаравын Гансүх- Гаалийн Ерөнхий газрын Хэлтсийн дарга
 
\”Амблер” ХХК, “Мон-Алтай” ХХК\
 
- Осоргаравын Энхзаяа- Нийслэлийн Эрүүл Мэндийн газарт Хэлтсийн дарга
 
- Осоргаравын Идшинринжин- Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Одоо "Грант Торнтон аудит" ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд төрийн байгууллагуудад аудит хийх үйлчилгээ үзүүлдэг.
 
- Бөөхүүгийн Винтов- Орхон аймгийн Гаалийн газрын дарга, Дорнод аймгийн Гаалийн газрын дарга
 
\ Дорнод аймгийн Гаалийн газрын даргаар ажиллах хугацаандаа их хэмжээний улаан буудайг зөвшөөрөлгүй хил нэвтрүүлсэн, үүнийгээ нуун дарагдуулахын тулд хуурамч бүрдүүлбэр бүрдүүлсэн хэргээр шүүхэд очсон. “Ингэт чацаргана” ХХК\
 
- Винтовын Алтансүх- МУИС-ийн Хангамж үйлчилгээний албаны дарга, СБД-ийн ИТХ-д нэр дэвшсэн.
 
\“Хүчит тээвэр” ХХК болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн, НИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдагватай хамт “Баярлалаа залуусаа” ТББ-ыг эзэмшдэг\
 
- Хайдавын Чилаажав- МҮОНРТ-ийн УЗ-ийн гишүүн
 
- Ч.Рагчиймаагийн хүү Ганбатын Батзаяа- СХД-ийн ИТХ-д нэр дэвшсэн. Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Тээвэр хөгжлийн банкны дэд захирлаас ажлын гараагаа эхэлсэн. 
 
\Өмгөөллийн “Заяа энд Золоо зөв ХХН” болон “Химурга” ББСБ тэргүүтэй 10 гаруй компанитай\
 
- Дүү Ганбатын Мөнхзаяа- Улсын бүртгэлийн Ерөнхий газарт,
 
- Ш. Оюунчимэг- “УБЦТС” ТӨҮГ-ын Хангамж, үйлчилгээний албаны дарга 
 
            Түүнчлэн, хамаатан садан, ах дүү нараас нь гадна гэвэл, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй “Монгол жаст консалтинг” ХХК-ийг 2010 оноос хамтран эзэмшиж ирсэн Эрдэнэбатын Амарбат- Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурор болж дэвшсэн. Улсын Ерөнхий прокурорт хүртэл нэр нь яригдаж байсан. 
 
           МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Баярсайхан оймсондоо ам.доллартой баригдах үед ард нь Ш.Раднаасэд байдаг буюу “Аяа” гэж хочилдог тухай дуулиан дэгдэж байсан. Мөн тухайн үед Ш.Раднаасэдийн төрсөн ах гэх Ш.Раднаабазар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн даргаар томилогдсон асуудал яригдаж байв. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 
Холбоотой мэдээ