Х.Нямбаатар сайд, “Тэтгэвэртээ гарахын оронд Засгийн ажилд зангуу болоод хэцүү юм” гэж Ц.Нямдоржийг хэлэв үү

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-06-15 16:41:56

Өнөөдөр /2022.06.15/

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн твиттер хуудастаа, “Зангуу гэж үг монгол хэлэнд олон утга илэрхийлдэг. Зарим зүйлийн ургамал, усан онгоцны зангуу, баавгайн зангуу г.м. Хөгжилд зангуу болдог хүмүүсийн үйлдлийг тайлбар тольд оруулмаар юм шиг. Тэтгэвэртээ гараад ач зээ нартайгаа налайж байхын оронд Засгийн ажилд зангуу болоод хэцүү юм” хэмээжээ.


Харин үүнийг зарим иргэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг хэллээ гэж таамаглаж байна. Учир нь Ц.Нямдорж өдгөө 66 нас хүрч, тэтгэвэрт гарах нас нь болсон бөгөөд, Засгийн газрын гишүүд дотроо хамгийн ахмадад нь тооцогдож байгаа. Мөн тэрээр засгийн газрын бүх ажилд оролцдог, яхир ааштай түүнтэй ажил ярихад хамгийн хэцүү гэх нэгэн ч байдаг. Иймд Х.Нямбаатар сайд Ц.Нямдоржид хандаж, “тэтгэвэртээ гараад ач зээ нартайгаа налайж байхын оронд Засгийн ажилд зангуу болоод хэцүү юм” гэсэн байж магадгүй байна.


Холбоотой мэдээ