Б.Жаргалсайхан: УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ИРГЭД ЗОДЧИХ ГЭЭД БАЙНА ШҮҮ…

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-06-26 10:38:05

УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ИРГЭД ЗОДЧИХ ГЭЭД БАЙНА ШҮҮ… УИХ-ын гишүүд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, санал асуулгын ажлаар тойрог тойрогтоо ажиллахаар явсан билээ. 

Тойргийн иргэд хадаг сүүгээ бус ташуур бариад угтах нь холгүй байна. 

Камергүй салгалаад очсон бол “Хэмх нүдүүлчихээд ирэх” магадлалтай байна гэнэ шүү. Иргэд сонгогчид маш ууртай байна гэнэ.


Бараа таваарын үнийн өсөлт тэгш бус байдалд чинээндээ хүртэл бухимдаж тэсэрч дэлбэрэхэд бэлэн байгаа бололтой. 

Уул уурхайтай мал аж ахуйн салбар зөрчилдөж орон нутгийн чанартай жижиг мөргөлдөөн үргэлжилсээр. 

Энэ бүгдэд зөвшөөрөл олгосон УИХ, Засгийн газрыг буруутгаж байгаа юм. 

УИХ-ын гишүүд тархи угаах нь бүү хэл тархиа хага цохиулчих дөхөж байна. 

Хамгийн сонирхолтой нь “Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр газар нутгаа Хятадууд өгнө” гэсэн ойлголт нэвт явчихсан учраас ташуур барина гэсэн эрчүүд шанагаар нүднэ гэсэн авгайчууд даналзаж байгаа сурагтай. 


Зарим тойрогт иргэд уриа лоозон барьсан зэргээс үзвэл 2024 оны уур амьсгал орж Баянхонгорт л гэхэд АН-ынхан шоу дэглэж байна лээ. 

Маш хүнд фронтын шугамд УИХ-ын гишүүд уулзалтаас халширч зайдуухан амралтын газар “окоплон” байрлаж ганц нэг найдвартай гишүүдээ дуудан уулзаад буцахын түүс болж байна гэнэ дээ. 

Иргэд ууртай байгаа учраас УИХ-ын гишүүд уулзалтаа цуцлаад гэрээр орох арга зам руу шилжлээ дээ..



Холбоотой мэдээ