Э.Оюунболд:Эр хүний дээд нь бөх гэж боддог байлаа, одоо бол үндэсний бөхийн спортыг сонгосондоо харамсаж байн

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-06-28 21:50:56

Сэргээш хэрэглэсэн асуудлаар барилдах эрхээ гурван жил хасуулж, улсын аварга цолоо хураалгаж улсын арслан болсон Э.Оюунболд өчигдөр Наадмын сорилго барилдаанд барилдаж үзүүрлэсэн билээ.

Бөх сонирхогчид болон олон нийт түүнийг сэргээш хэрэглэсэн Үндэсний бөхөд буруу жишиг тогтоосон хэмээн буруутгаж шүүмжилж буй. 

Гэхдээ МҮБХ барилдах эрхийг нь сэргээсэн бөгөөд гурван жил заал танхимын барилдаанд барилдаагүй тэрбээр өчигдөр барилдаж үзүүрлэсний дараа тугандаа мөргөж залбирахдаа эхэр татан уйлсан нь олон хүнд ихийг бодогдуулсан үйл явдал байв. 

Тэрбээр сэргээш хэрэглэсэн асуудлаар ард түмэнд адлууллаа. 

Мөн сар гаруйн өмнө аавыгаа алдлаа гэх мэт зовлон үзэж яваа хүчтэн юм. 

Харин өчигдөр бөхийн барилдаан дууссаны дараа тэрбээр "ам нээж" сайтад ярилцлага өгчээ.

Тэрбээр "Миний аав тэнгэр рүү яваад цөөхөн хонож байна. 

Монголын үндэсний бөхөөр барилддаг хүн байсан. 

Миний хүү хэзээ барилдах уу гэж асуусаар байгаад өөд болсон. 

Тэр хүслийг нь гүйцээж  30 хэд хоногийн дараа барилдлаа. 

Нэг бодлын сайхан байна. 

Нөгөө бодлын муухай байна. 

Олон жил сэтгэл санаа болон ар гэр хөрөнгө мөнгөөр хохирлоо. 

Монголын хууль хяналтын байгууллага Допингийн байгууллагыг сайн шалгаачээ. 

Бүх юм нь ил тод байхад ганцхан хүний хувийн байгууллага шиг ажиллаж байна. 

Нэр усыг нь хэлээд яах вэ. 

Хар цагаан хэл ам гэж байдаг юм байна. 

Тэр бүгдийг мэдэрлээ. 

Анх би бөхийн спортыг сонирхохдоо аавыгаа дагаад наадам хэсээд явдаг байлаа. 

Наадам хэсэж байхдаа эр хүний дээд нь бөх байдаг юм байна гэж боддог байлаа. 

Одоо бол тэр бүхэндээ эргэлзэж байна. 

Аавыгаа алдснаас хойш үндэсний бөхийн спортыг сонгосондоо харамсаж байна. 

Ийм байгаагүй бол элэг бүтэн байх байсан ч юм билүү.

Маш их юм бодож байна.

Их зүйл байгааг Монголын ард түмэн мэдэх байх.

Бэлтгэлээ хийгээд явж байхад болно доо, урсгалаараа. Монголын төр засаг ардын хүү түрүүлж болдоггүй наадам уу.

Би бүгдийг яримаар байна.

Арбитрын шүүхэд хандлаа.

Арбитрын шүүхээс сэргээш хэрэглээгүй гэж гарч ирлээ.

Шүүхийн шийдвэрээр барилдлаа.

Арбитрын шүүх байгаад нь маш их баярлалаа.

Хичээж сайн барилдах болно.

Монголын ард түмэн минь сайхан наадаарай" гэж ярьжээ. 

Холбоотой мэдээ