Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ч.Ундрам эх орныхоо нөөц хөрөнгийг эзэмших эрхийн лицензийг аавынхаа түнш хятадуудын мэдэлд хууль бусаар шилжүүлжээ. !!!
НийгэмСэлэнгэ аймгаас сонгогдсон Ч.Ундрам эх орныхоо нөөц хөрөнгийг эзэмших эрхийн лицензийг аавынхаа түнш хятадуудын мэдэлд хууль бусаар шилжүүлжээ. !!!
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Уул уурхайн эзний охин Ч.Ундрамтай “хүчээ нэгтгэнэ “ хэмээсээр Сэлэнгэ аймгийг төлөөлж, шоронгоос УИХ-ын гишүүн болсон. Тэд Өмнөговийн Хүрмэн суманд нүүрсний орд нийлж лицензээр авчээ. Хүрмэн сумын Хүрээ дэл, Тасархай дэл,Эрдэнэбулаг хэмээх газарт нүүрсний Ашиглалтын лицензийг БНХАУ-ын иргэн Шэн Янь Жэн Бао нь “Жунхаоэвэй”, “Болдфоарда” компаний нэрээр эзэмшиж байна. Шэн Янь Жэн Бао нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатын бизнесийн хамтрагч.Тэдний нийлж байгуулсан “ Ундрахговь” компани шинээр нээх “Цагаан дэл уул”-ын боомт руу уул уурхайн зам барих Концессийн гэрээг ЗГ -тай байгуулсан. Шэн Янь Жэн Баогийн Хүрмэн суманд авсан нүүрсний ашиглалтын лицензийн урд талын хэсгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрийн төрсөн дүү Ж. Эрдэнэтөгсөд “ Элбэг-Орд” компаний нэр дээр хайгуулын лицензээр авч өгсөн бол хойд болон зүүн хэсгийг тэр чигт нь “Азаргын гол чонот” компанид хайгуулын лицензээр өгчээ.
Ж. Эрдэнэбат нь Ерөнхий сайд байхдаа 2017 онд 90,91-р тогтоол гаргаж, тусгай хамгаалалтад авсан Ноён-Уул, Тост, Тосонбумбын нуруунд лиценз эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор болгож өөр газарт лиценз олгожээ. Ингэхдээ дээрх тогтоолд огт хамааралгүй, Булган аймгийн Тэшиг суманд дархан цаазат газар болох Зэд-Хантай-Бүтээлийн нуруунд ашиглалтын лиценз эзэмшиж байсан “ Азаргын гол чонот” компанийг хамруулжээ. Тус компанид 5 аймгийн 10 суманд 8 ширхэг хайгуулын лиценз хууль зөрчин олгосон үйлдлийнхээ төлөө Ж. Эрдэнэбат нь шүүхээс ял авсан. “ Азаргын гол чонот” компанид эдийн засгийн илт давуу байдал бий болгож, шударга байх, хууль ёсны байх, адил тэгш боломжоор хангах гэсэн төрийн чиг үүргийг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон билээ. Ж. Эрдэнэбатын хууль зөрчин олгосон дээрхи 8 лицензийн нэг нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт “Азаргын гол чонот” компанид олгосон 14034.94 га газрыг хамруулсан “ Цагаан жалга” нэртэй хайгуулын лиценз юм. Нөгөөх нь “Элбэг-Орд “ компаний эзэмшиж буй хайгуулын лиценз. Хууль зөрчин олгосон нь шүүхээр тогтоогдчихоод байхад эдгээр лицензүүд нь өнөөдөр хүчинтэй хэвээр. Уул уурхайн сайд Г.Ёндон төв талбайд ирж жагссан говийн малчдад” хууль бус лицензүүдээ аваад ир. Цуцлаад өгье” гэж хэлсэн. Ж.Эрдэнэбатын хууль зөрчин олгосон, түүнтэй хүчээ нэгтгэн Сэлэнгээс сонгогдсон Ч.Ундрамын аавын Хятад хамтрагч Шэн Янь Жун Баогийн лиценз хууль бус болохыг нутгийнхан гэрчилж байна. Одоо цуцална уу?
Зураг дээр: Тод шараар тэмдэглэсэн Ашиглалтын лицензийн талбай нь УИХ-ын гишүүн Ч. Ундрамын аавын Хятад түнш Шэн Янь Жун Баогийнх. Түүнийг тойруулан авсан бүдэг шараар тэмдэглэгдсэн хайгуулын лиценз нь Ж. Эрдэнэбатын Ерөнхий сайд байхдаа төрсөн дүү болон “Азаргын гол чонот” компанид хууль зөрчин олгосон лиценз.
Хятадад газар нутгаа зарахын төлөө МАН “хүчээ нэгтгэсэн” юм биз дээ!!!
Сэтгүүлч Б.Отгон 2022.06.26