"Зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон монгол иргэдийг одоогоор визийн зөрчилтэй гэж үзэхгүй"

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-06-29 01:11:32

Жэжүд аялахаар очсон монгол иргэд "харлахаар" зугтсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй.

Энэ талаар Гадаад Харилцааны Яамнаас/ГХЯ/ товч мэдээлэл өглөө.

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч "БНСУ-ын талаас энэ тухай албан ёсоор ГХЯ-нд мэдэгдсэн зүйл байхгүй. Манай иргэд нэг сарын хугацаанд Жэжүд визгүй зорчих эрхтэй. Эдгээр иргэд зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон байна. Долдугаар сарын 21-нд визгүй зорчих хугацаа нь дуусна. Тиймээс одоогоор визийн зөрчилтэй гэж үзэхгүй.

Долдугаар сарын 9, 14-нд Жэжүгээс Монгол руу нислэгийн хуваарьтай байна. Уг нислэгээр ирнэ гэж найдаж байна" гэв.

Холбоотой мэдээ