Ерөнхий сайд Дарханы замын бүтээн байгуулалттай танилцана
Нийгэм2022-6-29-ны Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын бүтээн байгуулалттай танилцахаар болсон байна.
Түүнчлэн Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарын өгсөн мэдээллээр, таван багц ажил Дарханы замын бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж буй.
- Багц 1-ийн ажлын гүйцэтгэл 96.6 хувь
- Багц 2-ын ажлын гүйцэтгэл 41.3 хувь
- Багц 3-ын ажлын гүйцэтгэл 98 хувь
- Багц 4-ийн ажлын гүйцэтгэл 27 хувь
- Багц 5-ын ажлын гүйцэтгэл 99 хувийн гүйцэтгэлтэйгээр ажил үргэлжилж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар
- Дарханы замын бүтээн байгуулалтын явц,
- 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай,
- Олон улсын нислэг болон Чингис хаан нисэх буудлын үйл ажиллагааны талаар,
- Газрын тос боловсруулах үйлдвэр болон Газрын тос дамжуулах хоолой төслүүдийн талаар,
- Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах төслүүдийн талаар зэрэг 40 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.