Сэтгүүлч Г.Золжаргал: Бурхан надад гурван юм заяагаагүй юм байна даа гэж заримдаа гомддог юм

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-06-29 22:59:03

Дарга, томчуудын гэхээсээ илүүтэй эгэл амьдралын зовлон, жаргалыг эн тэнцүү үзүүлэхийг хичээхийн зэрэгцээ гэрт орж эм, гадаа гарч эр болж явдаг МУСГЗ, сэтгүүлч Гомбын Золжаргал сэтгүүл зүйн салбарт хэзээ ч хуучрахгүй эрхэм билээ.

Түүний хийсэн олон арван сайхан уран бүтээлийн үзэгчид андахгүй мэдэх биз.


Харин түүний аав нь түүнд "Аав маань нэг өдөр “Алив суу” гэдэг юм байна. 

Тэгээд “За хүү минь чи 20 жил өдрийн настай нэвтрүүлэг хийлээ. 

Одоо үлдэх настай баримтат кино хий. 

Одоо од байх цаг чинь дуусаж, үлдээх зүйлээ хийх цаг эхэлж байна.

Чамайг зурагтаар гарлаа гээд хүмүүс баярлахгүй, гарахгүй байна гэж хэн ч үгүйлэхгүй.


Харин чиний ирээдүйд хийх дарга нарт биш эгэл хүмүүст ч хүрэх уран бүтээлийг чинь үгүйлж, хүлээж байна” гэсэн гэдэг. 

Тиймдээ ч уран бүтээлээсээ хөндийрч чадахгүй яваа байх. 

Харин хувийнхаа амьдралын тухай анх удаа бараг ам нээхсэн нь энэ.

"Би өөрийгөө хүнтэй таарахааргүй тийм муухай ааш, авиртай амьтан гэж боддоггүй.


Надтай ханилж, зовлон жаргалаа хуваалцаж явсан бүсгүйчүүд ч тийм гэж хэлж байгаагүй. 

Би ажил амьдрал эмхлэх, хар, бор юм хөөцөлдөхдөө их муу. Уран бүтээлээс өөр хийж чадах юмгүйдээ л хүүхнүүдэд гологдоо биз.

Надад сайн хань заяагаагүй шиг байгаа юм. Бурхан надад гурван юм заяагаагүй юм байна даа гэж заримдаа гомддог юм. /инээв/ Нэгд сайн хань, хоёрт сайн машин, гуравт хангалттай мөнгө" гэв.

Холбоотой мэдээ