Б.Бат-Эрдэнэ: Монгол эмэгтэйчүүдтэй гэр бүл болж байсан мэдээлэл ирсэн тул Юү Түний өргөмжлөлийг цуцалсан

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-07-01 10:26:41

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын жүжигчин Юү Түнийг Монголын соёлын аялал жуулчлалын элчээр томилсон талаар тус улсын хэвлэл нийтэлсэн.

Гэвч иргэдийн зүгээс түүнийг олон удаа гэр бүлээ цуцлуулж байсан гэх мэт шалтгаанаар шүүмжилж байсан юм. Тэгвэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ түүний өргөмжлөлийг цуцаслан талаар мэдэгджээ. 

Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Хэт дэвэргэсэн мэдээллүүд явж байгаа тул мэдээлэл хүргэе. БНСУ-ын иргэн Юү Түн-ийг Солонгосоос Монголд аялсан анхны аялагч жүжигчин бөгөөд судалгаагаар Солонгосчууд нэвтрүүлгийг нь үзээд Монгол Улсад аялаж үзсэн гэсэн үндэслэлээр өргөмжлөл олгосон. 

Мөн өргөмжлөл олгосны дараа Монгол эмэгтэйчүүдтэй олон удаа гэр бүл болж байсан мэдээллүүд ирсэн бөгөөд 2022.06.21-ний өдөр буюу томилсоноос 4 хоногийн дараа Өргөмжлөлийг цуцалсан болно. Сайдын зүгээс томилсон тушаал гаргаагүй бөгөөд зөвхөн өргөмжлөл олгох үйл ажиллагааг хийсэн болохыг мэдэгдэе” гэжээ.




Холбоотой мэдээ