Б.Цэцэг сэтгүүлч Лодойсамбуугаас зөрөв
НийгэмБ.Цэцэг газрын чөлөөлөлттэй холбоотой хотын дарга Сумъяабазарын хийж буй ажилтай холбоотойгоор ийнхүү бичжээ.
“Сумьяабазар дээрэмдээд байгаа гэж сэвмээргүй байна автобусны буудал руу орсон нийтийн эзэмшил талбай дээр ер нь дур мэдэж харин албан байгууллагууд явган хүний зам таглаж дураараа юм барьдаг цаг үе харин ч үүгээр дуусаж байгаад баяртай байна шүү!!!
Нийтийн эзэмшил талбайг чөлөөлөөд дээр нь гэрээ эсхүл байшингаа барьчихсан бол дээрэмд тооцмоор байна гэтэл харин ч иргэдийн тав тухыг хангаж өчнөөн олон жил хараа хяналтгүй замбараагүй цэгцгүй баригдсан байшин савуудыг л хуулийн дагуу цэвэрлэж цэгцэлж байна! Юу нь болохгүй гэж одоо танайхыг дээрэмдэнэ гэж сүржигнэх юм хаана тийм дээрэм тонуул болоод байгаа юм бэ?
Бас харин ч хувийн хэвшилтэйгээ зохицож хамтарч ажлаад байгаа юм бишүү энэ хотын дарга чинь үеийн үед ийм санаачлагатай хүн байгаачгүй! Граш, хашаа, явган хүний зам гарцуудын шинэчлэлт, ногоон байгууламж, тусгай зөвшөөрөл цуцалсан хэн ч худалдаа гудамжинд хийж болохоор боллоо, стадион, туулын тохижилт, сэлбэ гээд олон асуудлыг хөдөлгөж байхад нь зэмлэх биш талархмаар байна !!!
Харин буруудсан үед нь чангахан ташуур өгдөг баймаар байна шүү” гэв.
Түүнд үүнийг бичих болсон шалтгаан нь сэтгүүлч Ч.Лодойсамбуу өөрийн хуудсандаа “Д.Сумъяабазарын үеэс дарга нар хүмүүсийн барилга байгууламжийг шууд нураадаг, дээрэмддэг болсон гэж дурсагдана” хэмээн бичсэн байсантай холбоотойгоор ийнхүү бичсэн юм.