Монголын хамгийн олон мисс эхнэртэй Ц.Мянганбаяр бүрэн дампyypч, их хэмжээний өрөө төлж чадахгүй байдал хүрчээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-07-01 22:29:54

“Монгол газар корпорейшн” ХХК-ны захирал Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох хэргийг хэлэлцэн, гэм буруутайд тооцож, хорих ялыг өнгөрөгч онд оноосон билээ. Тодруулбал, Ц.Мянганбаярт 6 жил, Х.Даржаад 5.6 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тэднийг залилах гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  амьдралын эх үүсвэрээ болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм.  Тэрээр нэгэн цагт Монголын толгой баян байсан. Түүний эхнэрүүд болон хүүхдийг нь гаргасан эмэгтэйчүүдийг тоолбол гарын арван хуруунд багтахгүй. Зүгээр ч нэг эмэгтэйчүүд биш монголын сор болсон сайхан эмэгтэйчүүд, миссүүд байдаг.  “Монгол газар”-ын боссын анхны гэргий Б.Болор хэмээх багш мэргэжилтэй, боловсон, оворгүй бүсгүй МУИС-д тэнхимийн эрхлэгч хийдэг.

Социализмын үеийн урдаа барих төрийн албан хаагчдын нэг байсан Б.Болор бүсгүй чухам залуу халуун насандаа хүүхдүүдийнхээ аав, анхны хайртайгаа учирч, хоёр хүүхдийн ижий, аав бололцож байсан гэдэг. Хосууд салсан цагаас хойш хатагтай Б.Болор олон жил ганц бие амьдарч байгаад “Зэт”-ийн Мэндбаяр хэмээх бизнесмэн эрхэмтэй хамтын амьдрал зохиосон бол Ц.Мянганбаяр ноёнтны тухайд ёстой цэцэг ургамал дамжих эрвээхэй адил адал явдалт амьдралыг туулж яваа гэж болно.

Алтны магнат эрхмийн дараагийг гэргий нь Б.Азжаргал хэмээх үзэсгэлэн төгс бүсгүй. Нэрт сэтгүүлч, “Ижийдээ захидал бичээрэй” бэстсэллер номын зохиолч С.Батмөнхийн эрх танхил ганц охин энэ хатагтай ноён Ц.Мянганбаярт М.Төгсжаргал буюу Тиффани нэртэй хөөрхөн охин төрүүлж өгчээ. Б.Азжаргал хатагтай цэцэрлэг ажиллуулдаг бөгөөд саяхнаас SBN телевизийн захирал Бат-Оргилтой хамтран амьдарч байгаа гэх. Харин ноён Ц.Мянганбаярын дараагийн сонголт нь топ модель Д.Пүрэвсүрэн.

Цуутай амрагуудын түүх эндээс эхэлсэн гэж болно. Алтны магнатад М.Мөнхжин хэмээх хөөрхөн охин төрүүлж өгсөн Пүүжээ охиныхоо аавыг ард түмний мисс Д.Ариунцэцэгт алдаж, М.Хайрмаа хэмээх бас нэгэн охин энэ ертөнцөд мэндэлжээ. Дурлалын гурвалжин эл цуутай намтрыг уншигчид хангалттай сайн мэдэх учраас олныг нуршихыг үл хүслээ. Ямартай ч Пүүжээ амьдралынхаа дараагийн сонголтыг хийж, удахгүй 2 дахь хүүхдээ тэврэх гэж байгаа билээ. Ийн 4 гэргийн нүүр үзсэн ноён Ц.Мянганбаяртай нэр холбогдож, хүүхдийг нь төрүүлсэн гэх эмэгтэйчүүд энэ дөрвөөр зогсохгүй.

Хорь гаруй насны нэг хүү нь өдгөө Америкт амьдардаг бөгөөд аавтайгаа канондсон мэт адилхан гэдэг. Пүүжээ, Ариунцэцэг хоёрын дунд Анагаахад сурдаг бас нэг бүсгүйн сураг дуулдаж, хүүхдийг нь төрүүлсэн гэдэг. Хамгийн сүүлд энэ шинэ жилээр бас нэг хөл хүнд залуу бүсгүйтэй хөтлөлцөн ноён алтны магнат явсан гэнэ лээ.  Гэтэл зaлилангийн xэpгээр шopoнд байгаа Мянганбаяр бүрэн дампyypч, их хэмжээний өрөө төлж чадахгүй байдал хүрсэн талаар цахим сайтууд цацаж эхэллээ.  

Түүний хайртай эхнэрүүд одоо Монголын толгой баян нөхрөө эргэж харах боловуу.

Холбоотой мэдээ