Хятадын Элчин сайдын яамнаас шуурхай мэдэгдэл гаргалаа
ДэлхийТус мэдэгдэлд “Өнөөдөр, Монгол Улсад Фэйсбүүк зэрэг мэдээллийн хэрэгслээр “ 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, Монгол Улсаас БНХАУ-д зорчих бүх иргэд тусгаарлалтад орохгүй ” гэх мэдээлэл тархсан нь ташаа мэдээлэл болно.
БНХАУ-д зорчихтой холбоотой хамгийн сүүлчийн шинэчлэгдсэн зохицуулалтыг манай Элчин сайдын яамны албан ёсны вэбсайтаас “2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан БНХАУ-д зорчих иргэд эрүүл мэндийн код/ эрүүл мэндийн гэрчилгээ авах шинэчилсэн журам ”-аас харна уу.
Зорчигчид нь БНХАУ-д очсоны дараа тухайн орон нутгийн Засгийн газрын цар тахлаас урьдчилан сэргийлэх холбогдох журмын дагуу тусгаарлалтад орох юм” гэжээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 30