Шинзо Абэ руу буудсан этгээд 41 настай Ямагами Тэцуяа болохыг тогтоожээ
ДэлхийЯпоны Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насанд халдахаар завдсан хэргээр цагдаа нар 41 настай Ямагами Тэцуяаг баривчилжээ. Тэд сэжигтний барьж байсан бууг газар дээрээс нь хураан авсан байна. Абэг Кашихара хотын Нара анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт шилжүүлсэн байна. Хэргийн газар байсан NHK-ийн сурвалжлагч Абэг маш их цус алдаж байсан гэж мэдэгджээ. Абэ иргэх ням гарагт болох Дээд танхимын сонгуулийн өмнө Либерал ардчилсан намаас нэр дэвшигчийн төлөө кампанит ажил хийж байсан юм.