Хятад улс ус, нар хослуулсан цахилгаан станц барьж эхэллээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-07-09 01:48:39


Ялонг гол нь БНХАУ-ын Хөхнуур Сычуаний нутаг дэвсгэрээр урсан өнгөрдөг бөгөөд нийт урт нь 1571 км хэмээн үздэг.

Энэ сарын 8-ны өдөр уг гол дээр хэрэгжих ус, нар хослуулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх Ке Ла цахилгаан станц байгуулах төслийн барилгын ажил эхэлжээ. Ke La цахилгаан станц нь далайн төвшнөөс 4000-4600 метрын өндөрт байрлах Сычуань мужид байдаг, 16 хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэх аж.

Уг цахилгаан станц нь 1 сая киловатт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд нийт 5.3 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай. Ус, нар хослуулан цахилгаан эрчим хүч үйлдвэлэгч уг станцын нарны гэрлийн 2 сая гаруй хавтантай бол Ялонг голын урсгал секундэд 1860 шоо метр байдаг гэв.


Yalong гол компанийн төлөөлөгч Ци Нинчүнь хэлэхдээ “Цахилгаан станц ирэх онд бүрэн ашиглалтад орсны дараа жил бүр 2 тэрбум кВт. цаг цэвэр эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Энэ нь 600 мянга гаруй тонн стандарт илчлэг нүүрс шатаан цахилгаан эрчим хүч гарган авсантай тэнцэх юм. Энэ утгаараа хүрээлэн буй орчинд 1.6 сая гаруй тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг зогсоох юм. Ус гэрэл хослуулан цахилгаан эрчим хүч үйлдвэлэх салбарт дэлхийд хамгийн том станц болно” гэлээ.

Эх сурвалж: MN.CCTV.COM

Холбоотой мэдээ