Шинжээч Абэгийн амь насанд халдсан шалтгааныг нэрлэжээ
ДэлхийУлс төр судлаач Сергей Марковын үзэж байгаагаар экс ерөнхий сайдыг хөнөөсөн шалтгаан нь цэргийн тусгай ажиллагааны үеэр Украины талаар шүүмжилсэн үг хэлсэнтэй холбоотой байж магадгүй юм.
Тухайлбал, Абэ өнгөрсөн тавдугаар сард The Economist сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ОХУ цэргийн тусгай ажиллагаа явуулсан хариуцлагыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хүлээх ёстй хэмээн дурдсан юм.
Өөр нэг шалтгаан гэвэл Абег хөнөөсөн хүн сэтгэцийн эмгэгтэй байх магадлалтай. Гэхдээ энэ эмгэг нь үргэлж нэг хэлбэрээр байдаг.
Тэгээд тэр хэвлэл мэдээллийн нөлөөгөөр энэ аллагыг үйлдсэн байж болзошгүй. Ямартай ч алуурчин баривчлагдсаныхаа дараа Абэгийн улс төрийн байр суурь түүнд таалагдахгүй байсан гэдгийг тодорхой илэрхийлжээ. Магадгүй, түүнд Абэ-гийн Оростой холбоотой буулт хийх байр суурь нь таалагдаагүй байсан байж мэднэ” гэж улс төр судлаач aif.ru сайтад ярилцлага өгөхдөө хэлэв.
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ 7-р сарын 8-нд амь насанд халдах оролдлогын дараа нас барсан. Улстөрчийг сонгуулийн цуглааны үеэр Японы армийн хуучин цэрэг бууджээ. Энэ залуу Абэд улстөрчийнх нь х хувьд дургүй гэдгээ хэлжээ.
Өмнө нь Токиод суугаа ОХУ-ын Элчин сайд Михаил Галузин Шинзо Абэгийн амийг хөнөөсөн хэргийг террорист халдлага гэж нэрлэсэн юм.
Эх сурвалж: АиФ