Шри-Ланкын ерөнхийлөгч эх орноосоо зугтав

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-07-15 02:46:09

Эдийн засгийн хямралаас болж иргэд дургүйцлээ илэрхийлж байгаа тул Шри-Ланкын Ерөнхийлөгч Ражапакса эх орноосоо дүрвэв.

Тэрбээр эхнэр, хоёр бие хамгаалагчийн хамт Мальдив руу зугтсан талаар тус улсын агаарын хүчин мэдээлэв. 

Өөрийн эзгүй хугацаандаа Ерөнхийлөгчийн үүргийг Ерөнхий сайд Викремсинхэд шилжүүлсэн байна.

Ерөнхий сайд шинэ албан тушаалд очсоны дараа Шри-Ланкын баруун мужид онц байдал зарлаж, хөл хорио тогтоох шийдвэр гаргав.

Үүнд иргэд дургүйцэж байгаа ба тус хоёр хүнийг огцрохыг шаардсаар байгаа аж. 

Ерөнхийлөгч өнгөрсөн Бямба гаригт олон хүн түүний ордон руу дайрсны дараа нуугдах болсон.

Тэрбээр долдугаар сарын 13-ны Лхагва гаригт огцрохоо амласан юм.

Ражапакса Мальдив улсад оршин суухгүй  бөгөөд гуравдагч улс руу аялах бодолтой байгаа гэж эх сурвалж "BBC"-д мэдэгдэв.

Түүний ах, Сангийн сайд асан Басил Ражапакса ч мөн Шри Ланкаас гарсан бөгөөд АНУ руу явах гэж байна.

Шри-Ланкчууд ерөнхийлөгчөө дүрвэсэн мэдээг сонсоод  нийслэл Коломбо хотын гудамжинд жагсчээ. 

 Хотын эсэргүүцлийн гол цэг болох "Galle Face Green"-д олон хүн цугларсан байна.  

Зарим нь жирийн хүмүүст зориулж микрофон барихад зориулан зассан тайзан бэлдсэн аж. 

Иргэд өөрсдийн тэмцлээ дараагийн түвшинд шилжүүлнэ гэв.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ