Алдартай загвар зохион бүтээгч Вера Вонг хөгшрөх талаар мартаж орхисон бололтой. Тэр одоо 73 настай шүү дээ?

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-07-18 17:14:46

Америкийн загвар зохион бүтээгч, уран гулгагч байсан Вера Вонг 73 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ. 

Алдартай дизайнер 1949 онд төрсөн юм. Эмээ өөрийнхөө насыг сайн мэддэггүй бололтой гэмээр.

Тэр яг л залуу бүсгүй шиг хувцаслана, спортоор хичээллэнэ, улаан хивсний ёслолоор ч гунхан алхална.

Вера Вонг залуу байхаасаа л загварын ертөнцөд татагдаж байжээ. 

Хуримын даашинзны алдартай дизайнер болохын тулд олон жил уйгагүй зүтгэсэн гэдэг. 

Тэрээр өөрийн биедээ залуу бүсгүйн дүр төрхийг үлдээсэн гэлтэй, хөгшрөх бодолд түүнд байхгүй нь илт.


Өнгөрсөн долоо хоногт Вера Вонг төрсөн өдрөө тэмдэглэсэн юм … 73 нас. 

Энэ эмэгтэй 1949 онд төрсөн гэхэд итгэмээргүй харагдана. 

Гэхдээ энэ дизайнер эмэгтэйг эмээ гэж хэлэхээргүй байгаа биз дээ? 

Вонг моодны хувцас өмсөх дуртай, наснаасаа огт ичиж зовдоггүй. 

Шуудхан хэлэхэд, түүнд ичээд байх зүйл ч алга. 

Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна.


Вера саяхан олны өмнө “Euphoria” болон “Dune” киноны од залуу бүсгүй Зендеятай хослон гарч иржээ. Дизайнерын бие галбир залуу жүжигчнээс дутахааргүй харагдана.


Вера зөвхөн генийн ачаар залуу насаа хадгалж үлдээгүй ажээ. 

Тэр бие галбиртаа үнэхээр их анхаарал хандуулдаг. 

Бага байхдаа уран гулгалтаар хичээллэж байсан бөгөөд олипмын аварга болох ч найдлага байжээ. 

Вера олимпын аварга болоогүй ч  гэлээ олон уран гулгагч охидын даашинзыг урлаж өгсөн ачтан юм. 

Вера одоо ч гэсэн талбай дээр очиж залуу үеэ дурсах дуртай.


Вера Вонг спортоор идэвхтэй хичээллэдэг, хоолны дэглэмдээ анхаардаг ажээ. 

Спорт зааланд хичээллэнэ, сэлэлт, тэшүүрээр гулгана бас өглөөгүүр гүйдэг дэглэмтэй.


Вераг фотошоп ашигладаг гэж олон хүн харддаг юм.

Дизайнер өөрөө наснаасаа огт ичдэггүй, гоо сайхны нууцаасаа ч хуваалцдаг: эрүүл нойр, амралт, спорт зайлшгүй байх ёстой – өөр ямар ч нууц байхгүй.


Алдартай загвар зохион бүтээгч – жинхэнэ алдартан. “Sex and the City ” болон “Bride Wars” кинонуудын жүжигчин бүсгүйчүүд түүний даашинзад дурлаж байсан бөгөөд чухам Вера Вонгийн хуримын даашинзыг өмсөж л нөхөрт гарна гэдэг байжээ.




Холбоотой мэдээ