ТОХИРОО: Х.Бадамсүрэнг явуулж, У.Хүрэлсүх найздаа суудлыг нь өгнө

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-07-19 12:27:05

"Х.Бадамсүрэнг Хөдөлмөрийн баатар болгож, суудлыг нь авна" гэсэн яриа удахгүй биелэх чигтэй болж, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл шинэ суудлаа мөрөөдөж, "нойргүй" шахам явна. 

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнд Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хөдөлмөрийн баатар" цол олгосон. Ингэснээр хөшигний ард удаан яригдсан Х.Бадамсүрэнд олгох шагнал биеллээ олсон юм.

Х.Бадамсүрэн бол "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг монголд оруулж ирсэн талын ТУЗ-ийн бүрэлдэхүүн оролцож томилсон Гүйцэтгэх захирал. Эдүгээ тус үйлдвэр ТӨҮГ болж, хувийн хэвшлийн төлөөллүүд бүрэн чөлөөлөгдсөн. Хэдий тийм ч Х.Бадамсүрэнг чөлөөлөхгүй өдийг хүрсэн.

Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын тэргүүн нарт "тал алдаагүй". Эрх баригч намын сонгуульд ч хөшигний ард "Эрдэнэт үйлдвэр" өндөр оролцоотой явж ирсэн нь ч Х.Бадамсүрэнг суудлаа удаан хадгалах нэг хөшүүрэг болсон юм.

Эдүгээ тэтгэвэрт гарах наснаасаа өнгөрөөд буй Х.Бадамсүрэнд улс төрчид "Хөдөлмөрийн баатар" цол олгож, дараа нь албан тушаалыг нь авах асуудал хөшигний ард удаан яригдсан.

Түүний Томилгоонд Чиг Үүргээрээ Засгийн Газар Өндөр Нөлөөтэй Оролцох Боломжтой Ч Үе Үеийн Ерөнхийлөгч "Эрдэнэт Үйлдвэр"-Т Хүчтэй Нөлөөтэй Байдаг Жишиг Энэ Удаа Ч Давтагдахаар Байна.

Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн найз, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар томилох тохироонд үндсэндээ хүрсэн гэх мэдээлэл байна. Б.Цэнгэл нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, улмаар ТӨБЗГ-ын даргаар дэвшин томилогдсон. У.Хүрэлсүхтэй нэг нутаг юм.

ТӨБЗГ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хэдий ч дотоодын улс төрийн уур амьсгалаас үүдэж, Ерөнхийлөгчид өндөр хамааралтай байсаар ирсэн. Энэ удаа ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн багийн хүмүүс ТӨБЗГ-т нөлөөллөө өндөр хадгалсан хэвээр байна.

Холбоотой мэдээ