Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг шалгаж эхэлжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-07-20 16:54:00

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тэднийг гэмт хэргийн шинжтэй мэдээллийн мөрөөр шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. 

Эргэн сануулахад, Улсын баяр наадмын бөхийн барилдааны тавын давааны үеэр Н.Жаргалбаяр заан ам авахдаа утсаар ярьж буй бичлэг цацагдсан. Тэрхүү бичлэгт:

"-Жаргалбаяр уу?

-Тийм байна. 

-Өмнөговийн Засаг даргын орлогч байна. Чи манай Нямааг авчих 

-Хэд юм?

-Чи тоогоо хэл" гэхчлэн ярьж буй нь тод бичигдсэн байдаг. 

Энэхүү ярианы дараа Н.Жаргалбаяр заан Өмнөговь аймгийн арслан Э.Нямааг амлан авч барилдаад унаснаар начин цолтон нэгээр нэмэгдсэн юм. 

Уг бичлэгтэй холбоотойгоор иргэдээс гомдол мэдээлэл ирсний дагуу АТГ хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд авлигын гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж аж.

Холбоотой мэдээ