Б.ЖАРГАЛСАЙХАН: У.ХҮРЭЛСҮХ ГЭДЭГ МАНААЧИД ХЭЛЭХ ХЭДЭН ҮГ..

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-07-21 05:22:38

Шулуухан хэлэхэд Монголын ард түмэн эрдэм номтой гэхээсээ эр чадалтай, зоригтой хүнд дуртай юм билээ. 

Тэр утгаараа Ухнаагийн Хүрэлсүхийг сонгодог гэсэн улс төрийн судалгаа бий. 

Яахав дээ.

У.Хүрэлсүхийг хэнээс айхгүй тэнэг хар зоригтой учир авлигач дээрэмчдийг нам цохино гэж найддаг, хүлээдэг.

Түүгээр  сошиалаар дүүрэн тэр хулгайч, энэ авлигачийг алаад өгөөч, намнаад өгөөч гэдэг байхгүй юу.

Өнөөдөр түүнээс Эрдэнэт үйлдвэр, УУХҮЯ-ны удирдлагатай хариуцлага тооцохыг олон нийт шаардаж байна. 

Энэ шаардлага хүсэлтийг У.Хүрэлсүх анзаарахгүй өнгөрч гэмээнэ нэг талдаа хулгайч, дээрэмчид нарыг өөгшүүлж, нөгөө талдаа ард түмний итгэлийг алдана. 

У.Хүрэлсүх удирдагч гэхээсээ илүү ард түмний өмч хөрөнгийг хамгаалах харуул манаач гэдгээ сайн ухаарах хэрэгтэй. 

Чингис хүртэл сайд түшмэд нараасаа илүү хэвтүүл, хишигтэн нартаа асар их эрх мэдэл өгсөн байдаг юм шүү.

Тийм учраас хэвлэлийн шуугиан гэж өнгөрөөлгүй олон нийтийн анхааралд орсон асуудлыг “гал команд” шиг түргэн шийдэж унтрааж байх хэрэгтэй. 

Манаач анхаарал болгоомжгүйгээс үүдээд гарах хулгай олон түмний итгэл, сэтгэлд сэв суулгаж, төрөө дээдлэх зарчим үгүй болж байгаа юм. 

Зарим нэг “ухаантнууд” сошиал шуугиад эхлэнгүүт Засгийн газар хөдлөдөг гэх мэдээлэл тавьдаг. 

Авлигач нартай хийх дайн тулааны су.ргаар хөдлөх, хөөрцөглөх ёстой юм. 

“Хүндэт Өэлүн хатны Хүний махаар тэжээсэн Хүчит Хасар байлдаан болох сургаар баярлан ирж явна” гэдэг шиг… У.Хүрэлсүх ард түмний мэдээлсэн мэдээ мэдээлэлд сонор соргог хандаж байхгүй бол төрд итгэх итгэл дууслаа. 

Шударга ёс дуусна шүү. 


Холбоотой мэдээ