Янжингаажид итгэл өвөртлөн шүүх хуралд ирлээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-07-26 21:44:41

Иргэн Янжингаажид ийнхүү бичлээ.

“Өнөөдөр миний нэр дээрх машиныг нотариаттай нийлж, гарын үсгийг маань дуурайлган зурж хулгайлж цааш худалдсан эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралтай.

Шүүх хуралд ирэх болгондоо ”Итгэл” гэх зүйлийн талаар бодох юм. Хүнд хэт итгэсэн бол өөртөө гомд гэж бодох ч гэр бүл зохионо гэдэг чинь өөрөө ”Итгэл”, хайр дээр тогтдоггүй юм уу гэж бас өөрийгөө өмөөрөх юм. Уг нь нэгэнт шийдсэн бол нэг л сэтгэлээр, нэг л зангаараа амьдардаг гэсэн миний итгэл үнэмшил хэт романтик бас гэнэн байжээ. Яг над шиг бодож, амьдралыг хоёргүй сэтгэлээр амьдарсаныхаа төлөөсийг төлж буй тухайгаа олон хүмүүс надтай хуваалцсаар байна. Эмэгтэй хүний залуу байх хугацаа богино. Хүүхдүүд, ар гэр гэсээр он жилүүд өнгөрдөг. Тиймээс айхтар байх ёстой юм байна лээ шүү охид бүсгүйчүүдээ!

Гэхдээ хүнд хэцүү цаг үе хүнийг улам хурцалдаг гэдгийг өдөр бүр өөр дээрээ мэдэрсээр байна. Хүний тэр их “Итгэл”-г хөсөр хаяж байгаа бол хүртэх ёстойг нь хүртээж, танил тал, мөнгөтэй, шуналтай хүний эсрэг шударгаар явж байгаа эмэгтэй хүн ялж бас болдог юмаа гэдгийг харуулж бусад эмэгтэйчүүддээ жим гаргах болноо.” хэмээн олон нийтэд зарлав


Холбоотой мэдээ