Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг Төмөр зам, Хөгжлийн банк, Майдар зэрэг нэр нь холбогддог асуудлуудад холбогдуулан шалгана
НийгэмМонголын хөгжлийг 12 жилээр ухраасан хэмээгддэг Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг гурван асуудалд холбогдуулан шалгахаар болсон талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээллэсэн юм.
Х.Баттулга нь ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа нарийн царигийн төмөр замаар танк орж ирнэ хэмээн иргэдийг айлган кино хийж, ууттай элс цоолон популизм хийснээр нарийн царигийн төмөр замаар БНХАУ-тай холбогдон нүүрсээ зарах Монгол Улсын төлөвлөгөө Монгол мөрөөдөл болон ард хоцорч, харин Монгол ялна уриатай Х.Баттулга санасандаа хүрсэн гэдгийг Монголчууд бүгд мэднэ.
Тэрээр басхүү төмөр замын босгосон шороон далан нэрээр тухайн үеийн ханшаар 780 сая долларыг завшсан гэх хардлага ч иргэдийн дунд байдаг нь ил юм.
Саяхан Зүүнбаянгийн төмөр зам гэж Монголын эрх ашигт төдийлөн нийцэхгүй төмөр замын ажлыг хийж гүйцэтгэгч, төсөв захиран зарцуулагчидаар нь өөрийнхөө ойрын хүмүүсийг томилж хэдэн их наядаар нь мөнгө угаалаа гэх хардлагын эзэн болсон юм.
Гэх мэтчилэн Ерөнхийлөгч асаны нэр холбогддог хэргүүд дуулиан шуугиан дуусашгүй арвин их.
Эдгээр нэр холбогддог хэргүүдээс нь юуны түрүүнд гуравт нь шалгалт хийгдэж эхлэх ажээ.