Автомашины дугуйны талаарх ойлголт
Сонин ХачинМашины аюулгүй байдал юун дээр тогтдог вэ?
энэ бол мэдээж дугуй.
Тэгвэл дугуйн онцлог, хэрхэн удаан хэрэглэх, ямар тохиолдолд солих, өвөл зуны дугуйн ялгаа зэрэг мэдээллийг бэлтгэн орууллаа.
Дугуйн үүрэг:
- Явалтыг зөөлрүүлэх, зорчигчдын тав тухтай байдлыг хангах
- Дугуйн замтай барьцах чадварыг дээшлүүлэх
- Автомашины тогтворжилтыг сайжруулах
- Туулах чадварыг нэмэгдүүлэх зэрэг онцгой үүрэгтэй юм.
- Өвлийн дугуй
Манай улс бусад орнуудыг бодвол харьцангуй их цастай, хүйтэн байдаг. Иймээс бид зуныхаа дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг.
Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.
Өвлийн дугуйг сонгохдоо бид бас нэгэн зүйлийг анхаарах шаардлага гардаг. Энэ нь юу вэ гэвэл дугуйн хээ болон хийгдсэн материал байдаг.
Дугуйн хээг өөрийн машины онцлогт тааруулан авах нь аюулгүйгээр зорчих бас нэгэн нөхцөл болдог. Та дараах зургаас таны машинд ямар төрлийн хээтэй дугуй тохирохыг тодорхой харж болох юм.
Хийгдсэн материалын хувьд та хамгийн амархнаар мэдэх боломж бол дугуйн дээрх тэмдэглэгээг сайтар анзаарах явдал юм.
Энэхүү тэмдэглэгээнүүдээс бид хамгийн гол анхаарах зүйл нь М+S гэсэн тэмдэглэгээг анхаарах шаардлагатай юм.
Энэ нь шавар болон цасны зориулалттай дугуйг илтгэж байдаг.
Өөрөөр хэлбэл бүх улирлын дугуй гэж ойлгоход болох юм.
Мөн энэхүү дугуйн дээр ЦАС, МӨСНИЙ ЗУРАГТАЙ тэмдэглэгээ байвал энэхүү дугуй нь мөс болон цасан дээр явахад ямар нэгэн бэрхшээлгүй юм байна гэж ойлгож болно.
Мөн ганц тэмдэглэгээ бус тухайн дугуйн хэр зэрэг зөөлөн резинээр хийгдсэн буй нь тухайн дугуй мөстэй болон цастай замтай харьцах чадварт маш ихээр нөлөөлдөг.
Хэрэв та хөдөө гадагшаа их явдаг бол дугуйн гинж, хадаастай дугуйг авч явах нь тохиромжтой юм.
Энэхүү гинж, хадаас нь их цастай, мөстэй замд дугуйн зүтгэх хүчийг сайжруулж цасыг хагалахад онцгой үүрэгтэй байдаг.
ДУГУЙГАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
Автомашины дугуй нь нарны хэт ягаан туяа, замын хэт халалтын улмаас хатаж, хатсан хэсгээрээ хагарч гэмтэх явдал олонтаа тохиолддог. Ийм тохиолдолд жолооч танд хэрхэн дугуйгаа хамгаалах талаар бид танд энэ удаагийн зөвлөгөөг өгч байна.
Резин дугуйн ашиглалт, арчлалт, хамгаалалтыг техникийн зохих заавар, дүрмийн дагуу гүйцэтгэснээр түүний элэгдэх хугацааг үлэмж нэмэгдүүлж болдог. Автомашины дугуйн элэгдэл нь түүний ашиглалтын нөхцөл, дугуйн доторх даралт, урд дугуйн тавилтын өнцөг, дугуйн буруу угсралт, тоормосны жигд бус ажиллагаа, холхивчийн гэмтэл, мөөр /обод/-ийн сэнсрэлтээс төдийгүй ачсан ачааны байдал, жолоочийн ур чадвараас ихээхэн хамаарна.
Иймээс автомашины дугуй, түүний бусад эд ангийн техникийн засвар үйлчилгээг хугацаанд нь тогтоосон горимын дагуу хийх явдал, тухайн иргэд байгууллагын эдийн засгийн хэмнэлтэд ч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ч чухал үүрэгтэй.
Дугуйн тавилтын өнцөг
Дугуйн тавилтын өнцөг хэвийн хэмжээнээс хэтэрснээс болж автомашины түлш зарцуулалт нэмэгдэж эд ангийн элэгдэл жигд бус болох мөн автомашины хөдөлгөөний үеийн тогтворжилт алдагдах үндэс шалтгаан болно.
Дугуйн тавилтын өнцгийн тухай үндсэн ойлголт
Урд дугуй залах дугуй байх тул хөдөлгөөний явцад байрлал нь байнга өөрчлөгддөг. Залах дугуйн байрлалаас автомашиныг жолоодоход хялбар байх чанар, мөн тогтворжилт дугуйн элэгдэл ихээхэн хамаардаг. Урд дугуй өөрийн анхны хэвийн байдлаас гарлаа ч гэсэн /жишээ нь автомашиныг тойргоор эргүүлсний улмаас/ түүндээ буцаж ороход нэмэр болох түлхээсийг залах дугуйн тогтворжилт гэнэ.
Залах дугуйн тогтворжилтыг нэмэгдүүлэхийн тулд түүний эргэх тэнхлэгийг хөндлөн ба налуу хавтгайд тодорхой өнцгөөр байрлуулдаг. Дугуйн эргэх тэнхлэг нь жолооны хүрдийг эргүүлэхэд залах дугуйн эргэлтийг тойрох байдлаар эргүүлэх үүрэгтэй. Ингэж гүйцэтгэхийн тулд гүүшингийн эргэх тулгуурын төв эсвэл бөмбөлгөн тулгуурын төвийг дайран өнгөрсөн байх хэрэгтэй. Дугуйн тавилтын өнцөг дэрвийлтийн өнцөг, хоймолтыг өнцөг, босоо хурууны хөндлөн налалтын өнцөг ба дагуу налалтын өнцөг орно.
Автомашин эргэх үед төвөөс зугтах хүчний үйлчлэлээс болж зам дугуй хоёрын хооронд үүсэх реакцын хүчний үйлчлэлээр дугуйг анхны байдалд буцааж оруулахыг эрмэлзсэн моментыг үүсгэдэг. Мөн шулуун чиглэлээс автомашиныг гаргахгүй байх ч гэсэн нөлөөг үзүүлнэ. Босоо хурууны хөндлөн налалтыг өнцөг бета нь дугуйг залж эргүүлэх үед урд тэнхлэгийг автомашины урд хэсгийн хамт ялимгүй өргөж дээшлүүлдэг.
Энэ нь дугуйн эргэх нударга болон дугуйн босоо хурууг тойрог эргэхдээ түүнд перпендикуляр хавтгайн дагуу шилждэгтэй холбоотой. Жолоочоос жолооны хүрдэнд эргүүлэх хүчийг зогсоомогц хүндийн хүчний үйлчлэлээр автомашины дугуй шулуун явах байрлалдаа буцаж орно. Ийнхүү босоо хурууны хөндлөн налалтын өнцөг нь дугуйг залж эргүүлэхэд хялбар болгохоос гадна автомашины шулуун чиглэлд тогтворжилттой байна гэдэг нь шулуун болон муруй замын хөдөлгөөний үед төвийн байрлалаа жолоочийн оролцоогүйгээр хадгалахын нэр юм. Дэрвийлтийн өнцөг нь жолооны хүрдний эргүүлэх моментыг багасгадаг. Урд дугуйг дагуу босоо хавтгайд альфа өнцгөөр гадагш налуулсныг эерэг утгаар, дотогш налуулсныг сөрөг утгаар, давхцаж байвал тэг утгаар авч үздэг.
Дугуйн хомойлт а,в /ф өнцөг/ нь дугуйн дэрвийлтээс болж сөрөг үр дагаврын арилгахад чиглэгддэг. Дугуй гадагш налсан байх нь түүнийг автомашинаас холдсон тойргийн нумаар өнхрөх болгодог. Энэхүү нумын төв нь дугуйн тэнхлэгийн үргэлжүүлж замын гадаргуутай огтлолцсон цэгт оршино. Залах дугуйг автомашины хөдөлгөөний дагуу зэрэгцээ шулуунаар өнхрүүлэхийн тулд хомойлгож /B>A/ тавьдаг.
Энэ нь дугуйг гулсаж өнхрүүлэхгүй болгож элэгдлийг багасгадаг. Дугуйн дэрвийлт болон хомойлт нь эргэх нударганы домбон холхивчинд үүсэх зайг мөн бага байлгахад нөлөөтэй. Зөвхөн суудлын автомашины урд дугуйн тавилтыг өнцгийг тохируулдаг. Ачааны автомашин болон автобусанд зөвхөн хомойлтыг жолооны хөндлөн татуурганы уртыг өөрчлөн тохируулна.