Эдгээр гарын үйл хөдлөлүүд ямар утгыг илэрхийлдэг вэ?

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-07-31 06:29:15

Бид гадны улс оронд зочлох үедээ хэлийг нь мэдэхгүйгээсээ болж нэлээдгүй асуудалд ордог.

Заримдаа хичнээн өөрсдийгөө ойлгуулах гэж оролдоод ч бүтэлгүйтэх нь бий.

Гэхдээ дохио зангаа, биеийн үйл хөдлөлөөрөө бусадтай ойлголцож чаддаг гэдгийг мартаж болохгүй юм. 

Ингээд хамтдаа хүн бүрийн мэддэг гарын дохио дэлхийн улс орнуудад ямар утга илэрхийлдэг болохыг хамтдаа сонирхоцгооё.


1V-дохио

Америк-Энх тайвныг илэрхийлдэг. "Victory" буюу ялалт гэдэг үгний илэрхийлэмж.

Хятад, Япон, Өмнөд Солонгос, Тайван, Тайланд-Зураг авахуулахдаа гаргадаг эгдүүтэй поз.

Англи, Өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд, Ирланд-д 

Хэрвээ энэ тэмдгийг гаргахдаа гарын алгыг дотор тал руу харуулбал хэн нэгнийг доромжилсонд тооцдог.

Америк дохио зангааны хэлэнд-Хоёрын тоог илэрхийлдэг.



2Салаавч

Америк-Гараа атгаж байгаад эрхий хуруугаа завсраар нь гаргах нь “Хамрыг чинь авсан даа” гэх хүүхдийн тоглоом юм.

Турк-Салаавч нь яг л дунд хуруу шиг бүдүүлэг хийгээд үгүйсгэсэн үйл хөдлөлд тооцогддог.

Бразил-Муу муухай болон атаа жөтөөнөөс хамгаалдаг аз бэлгэддэг дохио зангаа аж.

Индонез-Бүдүүлэг дохио.

Америк дохио зангааны хэлэнд-Энэ нь "Т" үсгийг илэрхийлдэг.



3Ялагдагч

Америк-Ихэнх тохиолдолд нөгөө хүнээ элэглэж, хожигдогч гэж дуудахдаа ашигладаг.

Хятад-Наймын тоог илэрхийлдэг. Харин наймын тоо нь аз бэлгэддэг юм.



4Эрхий хуруугаа гозойлгох

Америк-Энэ нь бүх зүйл сайн байгааг илэрхийлдэг ба хүмүүс үүнийг замын унаанд дайгдахдаа ашигладаг.

Ирак, Иран-Доромжилсон бүдүүлэг дохио.

Америк дохио зангааны хэлэнд-Баруун, зүүн гарынхаа эрхий хурууг ээлжлэн гозойлгох нь 10-ын тоог илэрхийлдэг. 

Харин огт хөдөлгөөнгүй байлгах нь "Чи" гэсэн утгатай юм.



5Чигчий хуруугаа гозойлгох

Америк-Цай ууж байхдаа чигчий хуруугаа гозойлгох нь хээнцэр, дэгжин байдлыг илэрхийлдэг. 

Мөн чигчий хуруугаа гозойлгож хүнд амлалт өгдөг байна.

Хятад-Эрхий хуруугаа доош гозойлгохтой адилхан утгатай. 

Тэд сэтгэл хангалуун бус байгаагаа ийнхүү илэрхийлдэг юм.

Япон-Заяаны хосуудын хайрын бэлгэ тэмдэг.

Америк дохио зангааны хэлэнд- Англи хэлний "I" үсэг.



6Нааш ир гэсэн дохио

Америк, Эквадор- Нааш ир. 

Хэн нэгэнд сээтэн хаяж байхдаа гаргадаг биеийн үйл хөдлөл.

Филиппин-Зөвхөн нохойгоо дуудахдаа л гараа ийм болгодог. 

Хүн дээр ийм үйлдэл гаргавал та баривчлагдаж ч болзошгүй юм.



7Зогс!

Америк-Зогс, 5-ын тоо эсвэл чамтай яримааргүй байна гэсэн утгатай.

Грек, Пакистан-Энэ үйл хөдлөлийг "Moutza" гэдэг бөгөөд доромжлолд тооцогддог.

Мексик, Панам-Мэнд мэдэх дохио. 

Харин хэн нэгэнд ойртож очихдоо гараа ингэж гаргавал "Чи харж л бай!" гэж нөгөө хүндээ анхааруулж байгаа хэрэг болно.

Малайз-Таньдаг хүндээ "Сайн уу" гэж хэлэх мөн хоолны газар зөөгчийг дуудах эсвэл 2 жолооч нэг нэгэндээ баярлаж байгаагаа энэ үйлдлээр илэрхийлдэг. 

Мөн явган зорчигч зам хөндлөн гарахдаа ашигладаг.



8Чи үхсэн дээ!

Америк-Хоолойдоо хуруугаа тулгах нь "Чи үхсэн дээ!" гэж хэлж байгаагаас өөрцгүй юм.

Япон-Энэ үйл хөдлөл нь "Чи халагдсан!" гэдгийг илэрхийлдэг. Учир нь Японоор халагдах гэдэг үг буюу "kubi" нь хүзүү, хоолой гэсэн үгтэй адилхан сонсогддог юм.



9Итали дохио зангаа

Америк-Италичуудыг дуурайж ярихдаа гаргадаг үйлдэл.

Итали-Ямар нэгэн зүйл ойлгомжгүй байгааг хэлэхдээ гаргадаг үйлдэл юм. 

"Юу гэж хэлээд байгаа юм бэ?" гэсэн утга санааг илэрхийлдэг.


Үнсэж буй мэт дохио

Малайз-"Chup" буюу түр хүлээгээрэй гэсэн утгатай. 

Харин гараа амныхаа ойролцоо байлгавал ид гэсэн утгыг илэрхийлдэг.

Америк дохио зангааны хэлэнд-Хоёр гараараа ингэх үед үнсэлцэх гэсэн утгыг гаргана.


10Үнэртэй юм бэ!

Америк-Гараараа юм сэвэх мэт үйлдэл хийвэл ямар нэгэн муухай үнэр гарч байгааг илэрхийлдэг.

Япон-"Үгүй, чадахгүй, боломжгүй, баярлалаа" гэсэн утгатай.


11Мөнгө

Америк, Герман-Долоовор хуруун дээрээ эрхий хуруугаа эргэлдүүлэх нь мөнгийг илэрхийлдэг.


Зүрх

Өмнөд Солонгос-Долоовор хуруун дээрээ эрхийгээ тавивал зүрхэн хэлбэр буюу хайрын бэлгэ тэмдэг болдог.


12Амьтны чих, эвэр

Америк-Амьтан дуурайж хөгжилдөн хүүхдүүдтэй тоглохдоо энэ дохиог зангааг ашигладаг.

Япон-Хэн нэгэн ууртай байгаагаа илэрхийлэхдээ хоёр гараа толгой дээрээ байрлуулдаг.


13ОК

Америк- Бүх зүйл хэвийн, ОК

Япон-Доош харсан ОК байвал мөнгийг илэрхийлдэг.

Бразил-Бүдүүлэг зан авирыг илтгэдэг. 

Нэгэн удаа Америкийн Ерөнхийлөгч асан Ричард Никсон Бразилд зочлох үеэрээ ОК тэмдэг гаргахад олон нийт дургүйцэж, хашхирч уураа илэрхийлж байсан гэдэг.


14Хоёр хуруугаа орооцолдуулах

Америк-Аз дуудахдаа долоовор болон дунд хуруугаа орооцолдуулдаг.

Вьетнам-Энэ тэмдэг нь эмэгтэй хүний бэлэг эрхтнийг илэрхийлдэг бөгөөд дунд хуруу гаргаж буйтай ижил бүдүүлэгт тооцогддог.

Америк дохио зангааны хэлэнд-Англи хэлний "R" үсэг.


15Рок тэмдэг

Америк-Рокерууд ихэвчлэн энэ дохиог ашигладаг.

Аргентин, Бразил, Колумб, Куб, Испани, Итали, Португали-Хэн нэгний эхнэр, нөхөр араар нь тавьж буйг хэлэхдээ энэ үйл хөдлөлийг гаргадаг.



Холбоотой мэдээ