Усан паркын нэрээр газар авсан “Эм Энд Жи констракшн”-ыг ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-08-01 13:10:15

“Туул голын сав газрын захиргаанаас энэ сарын 01-ний өдрийн 01/424 дугаар албан бичгээр АТГ-т мэдээлэл илгээжээ.

АТГ энэ сарын 06-нд албан бичгийг хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Албан бичигт Сэлбэ голын дагуу орон сууц, худалдаа үйлчилгээний барилга барьж буй, “Эм энд Жи констракшн” компани Усны тухай хуулийг зөрчсөн, авлига өгсөн байж болзошгүй тул шалгуулах хүсэлтээ илэрхийлжээ.

АТГ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр энэ сарын 25-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.


Холбоотой мэдээ