Д.Мөнх-Эрдэнийг “шанаадсан” улсын начин “сормуус Ганбаа” гэж хэн бэ
НийгэмДолоодугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Баянхонгор аймгийн наадмын үеэр “Б.Батцэцэг сайдын нөхөр Д.Ганбат Д.Мөнх-Эрдэнийн биед халджээ” гэх бичлэг олны анхаарлыг татсан билээ.
Довдонгийн Ганбат нь Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ.
Тэрбээр 2004 оны Ардын хувьсгалын 83 жилийн ойн баяр наадамд улсын арслан Д.Мөнх-Эрдэнээр дөрөв, дархан аварга Д.Цэрэнтогтохоор тав давж “Монгол улсын начин” цолыг хүртсэн.
Анх 1998 онд Өвөрхангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Аймгийн начин” цол хүртсэн төдийгүй аймгийн начин цолноос улсын цолонд хүрсэн цөөхөн бөхийн нэгээр нэрлэгддэг.
Д.Ганбат начин одоо “Мөнхийн үсэг” группийн ерөнхий захирлаар ажиллаж буй.
Тус групп энэ жил 30 жилийн ойтоогоо золгоод байгаа юм.
Харин түүний эхнэр Б.Батцэцэг Монгол Улсын Гадаад Харилцааны сайдаар томилогдоод нэг жилийн хугацаа өнгөрч буй.