Үхэл хагацлаас бусад нь зовлон биш учир амархан уучилж хурдан мартаж хөнгөн амьдраарай

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-08-05 18:04:42

Таныг энэ ертөнцөд тээж яваа биеэ анхаарч хайрлаарай.

Ус сайн ууж, дасгал хөдөлгөөн хийгээрэй, эрүүл зөв хооллохыг хичээж энэ биеэ хайрлаарай.

Ном уншиж  тархиа цэнэглээрэй. 

Нэрийн хуудас чинь болдог тул арьсаа арчилж тордоорой. 

 Амархан уучилж хурдан мартаж хөнгөн амьдраарай, аз жаргалтай дуулж хүссэн газраа  хүүхэд шиг бүжиглэдэг байгаарай, хэн юу гэх бол гэж баг зүүлгүй хэний ч өмнө  өөрийнхөөрөө хээв нэг алхаарай. 

Эд зүйлс чамайг аз жаргалтай болгож чадахгүй  энэхэн агшин даа аз жаргалыг бүтээж хамгийн сайхныг олж хардаг нүдтэй байгаарай.  

Үгүй гэж хэлж сураад бусдад биш өөртөө цаг гаргаж өөрийгөө хамгийн сайхнаар  урлаарай. 

Үхэл хагацлаас бусад нь зовлон биш шүү цоглог амьдраарай.




Холбоотой мэдээ