ВАН И ТОЛГОЙ ДОХИЖ БАЙНА...
Улс ТөрВАН И ТОЛГОЙ ДОХИЖ БАЙНА...
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И айлчлал өмнөх яригдаж байсан асуудлууд "Хөгжлийн галт тэргэндээ Оюук дүүгээ авч явахаа" мэдэгдэв.
Урт хугацаанд нүүрс авахаа мэдэгдэж Эрдэнэбүрэн Багануурын цахилгаан станцаа үргэлжлүүлнэ гэв.
Хятадын тал нааштай хандах бололцоог Монголчууд хийж "Нэг улс" бодлогыг нь дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Тийм учраас төмөр замаа холбохоос гадна ОХУ болон БНХАУ-ыг холбосон "Талын зам" төслөө явуулна гэдгээ ч хэллээ. Хятад Улсын тухайд эрчим хүчний хомсдолд орчихсон бараг хэлчихлээ.
Энэ хомсдол 176 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Монгол Улсад асар том боломж байгаа харуулсан юм. Хятадын хойд хил дагуу эрчим хүчнийй асуудлыг Шивээ Одоо болон түүний ойролцоох 14 бүлэг орд шийдэх бололцоотой.
Энэ төсөл бүтэх аваас Монгол Улс эрчим хүч зарах өөрийн гэсэн "брэндтэй" болох нөхцөл бүрдэнэ.
Ийм боломж бололцоогоо ярихгүй байна уу гэж харлаа. Ерөнхийдөө манай талаас тавьсан бүхий асуудалд Хятадын тал толгой дохиж буй харагдав.