Арми Хаммерын гэр бүлийн хар бараан нууцыг дэлгэх "House of Hammer" баримтат кино гарлаа
Сонин ХачинАсар хурдтайгаар нэр хүнд нь өсөн дэвшиж, олон ч том дүрүүдийг бүтээгээд байсан жүжигчин Арми Хаммер сүүлийн нэг жилийн хугацаанд олон хэл аманд өртөх болсон.
Каннибализм болон хүчингийн хэргүүдтэй холбоотой хэргээр түүнийг буруутгаж, ихээхэн ч шуугиан тарьсан билээ.
"Арми Хаммерын олонд дэлгэгдсэн хэргүүд бол ердөө мөсөн уулын орой төдий" хэмээн Discovery+ стриймингийн зүгээс бичжээ. Учир нь энэ гэр бүлийн маш хүнд, аюултай түүхүүд энэхүү кинонд өгүүлэгдэх болно.
Тус кинонд мөн Арми Хаммерын зурвас илгээсэн гэх Жулиа Моррисон хүртэл гардаг аж.
Тэрээр өөрийн авсан зурвас болон дуут шуудан зэргийн тухай ярьсан байна.
Мөн дараагийн хохирогч Коуртни Вукекович мөн жүжигчинтэй холбоотой зурвасуудаа хуваалцсан юм.
Түүний цочирдом зурвасуудаас та бүхэн санаж байгаа байх.
Та бүхэн трейлерийг эндээс үзэх боломжтой.