Шинэ ургацын хүрэн манжингаар нухаш хийх амттай жор: Талхан дээр түрхээд идэхэд ямар ч варениас илүү амттай

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-08-17 22:42:45

Шинэ ургацын ногоо худалдаанд гараад байгаа. 

Тэгвэл шинэхэн хүрэн манжингаар хийж болох амтат нухаш, салатны жорыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Үүнийг нэг хийгээд авчихсан байхад хэсэгтээ л өглөө юу идэх вэ гэж бодолд автах шаардлага гарахгүй.

Орц:

• Хүрэн манжин – 500 гр

• Сонгино – 2 ширхэг

• Амтат чинжүү – 1 ширхэг

• Улаан лооль – 300 грамм

• Ургамлын тос – 3 халбага

• Давс – 1 амны халбага

• Хар перец

• Сармис – 3 хумс

• Лаврын навч – 1 ширхэг


Хийх арга:

Хүрэн манжингаа хальсалж цэвэрлээд үрэгчээр үрж бэлтгээрэй. 

Сонгиноо хэрчээд тосондоо хийж зөөлөртөл нь хуурна. 

Амтат чинжүүгээ урт нарийн хэрчээд сонгино дээрээ нэмж хийгээд хуураарай.

Хүрэн манжин болон сармисаа хуурч буй ногоон дээрээ нэмж, зөөлөн гал дээр жигнээрэй.


Шүүслэг улаан лооль сонгож аваад, хальсалж үрээд, нухаш болгоно. 

Үүнийгээ ногоон дээрээ хийгээд 15 минут жигнэж чанана. 

Давс болон бусад амтлагчаа нэмээд ахин 5 минут чанаад гаргаарай.

Үүнийгээ ариутгаж цэвэрлэсэн шилэнд хийж хөргөөд, хөргөгчинд хийж хадгална. 

Хэрэв бэлтгэсэн салат, нухаштаа бага зэрэг цагаан цуу хийвэл, үүнийгээ ариутгасан шилэнд хийж таглаад хуурай сэрүүн газарт хэдэн жил хадгалж идэж ч болох юм.



Холбоотой мэдээ