Зурхайн ордуудад бурхан дараах бэлгийг заяажээ.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-08-20 21:49:33

Зурхайн ордуудын амьдралын түүхийг зохиодог гэсэн домог байдаг. 

Эртний грекийн Бурхад хүн болгонд бурхны чадал бэлэглэсэн гэж домогт өгүүлнэ. 

Хонь

Бурхнаас Хоньд заяасан бэлэг нэр хүнд. Тэд санаачлагатай, заримдаа “сохор”-оор итгэнэ.

Бүх зүйл сайхан болно гэсэн дуу хоолой тэдэнд очдог.

Энэ бол итгэл.

Тэд Бурханд итгэдэг бөгөөд энэ итгэлийг Бурхад хоосон үлдээхгүй.

Үхэр

Үхэрт бэлэглэсэн Бурхны бэлэг – хүч.

Нөхцөл байдал ямар байх эсвэл ямар дайсантай нүүр тулгарч байгаа нь чухал биш тэд зорьсондоо хүрч чадна.

Тэдний эрч хүч дотроосоо ундардаг.

Тэд дуусашгүй эрч хүчтэй хүмүүс.

Ихэр

Бурхнаас тэдэнд өгсөн бэлэг бол – харилцаа.

Мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах чадвар нь гайхалтай мундаг.

Тэд нийгмийн тодорхой бүлгийн төлөөлөгч болж чадна, үнэтэй мэдээллээ бусадтай харамгүй хуваалцана.

Энэ бол тэдэнд байгаа чадвар.

Мэдээлэл, харилцааны хаад ажээ. Мэлхий

Мэлхийд бэлэглэсэн Бурхны бэлэг – эрхэмсэг байдал. 

Найз нөхөд, гэр бүл, бүхэлдээ харилцаанд орсон бүх зүйлд үнэнч сэтгэлээр хандана. 

Тэдний эрхэмсэг байдал нь заримдаа алдах нь бий, гэхдээ тэдний хичээл зүтгэл хоосон үлдэхгүй ээ. 

Арслан

Арсланд өгсөн бэлэг – бардам зан.

Хүчтэй арслангийн арьсны цаана бардам зан бий.

Тэр занг ямар ч сум, хорон муу үг нэвтэлж чадахгүй.

Тэд ухаантай, хүлээцтэй, сайхан сэтгэлтэй хүмүүс.

Охин

Охинд бэлэглэсэн Бурхны бэлэг – дасан зохицох.

Тэднийг газрын гүнд хийсэн ч тэд амьд гарч чадна.

Мэдээж амаргүй байна л даа, гэхдээ тэд ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвартай.

Тэд өөрсдийгөө хэн болохоо хэзээ ч мартахгүй, өөрийн зорилгоосоо хазайхгүй.

Жинлүүр

Бурхан тэдэнд үнэнч байдлыг бэлэглэсэн. 

Тэд маш чанд хатуу хүмүүс байдаг. 

Тийм ч учраас тэд үнэнч шударга шүүгч болох нь элбэг байдаг болов уу. 

Нийгмийн төлөө ажиллаж, хөгжүүлж байхад хувь нэмэр оруулж байна гэж тэд өөрсдөө бүрэн итгэдэг. 

Хилэнц

Хилэнцийн ордныхонд Бурхан – хүсэл сонирхол бэлэглэжээ.

Тэд “би” хэн болохоо сайн ухаарсан бөгөөд боломж болгоны араас “ан хийнэ”.

Нум

Амжилтыг Нумыханд бэлэглэжээ.

Тэд Зевсийн адислалыг хүртсэн – юу хүссэнээ авч чаддаг хүмүүс.

Насан эцэслэтлээ амжилтаар дүүрэн явна.

Матар

Амжилт болон хангамжийг бэлэглэсэн.

Гэхдээ энэ болгоныг зүгээр суугаад авахгүй нь ойлгомжтой.

Маш их хүч хөдөлмөр гаргаж амжилтад хүрнэ.

Матрууд шаргуу хөдөлмөр, золиос гаргаж байж л амжилтад хүрэхийг өөрсдөө бүрэн ухаарсан байдаг ажээ.

Бумба

Бумбын орныхонд Бурхан – гайхалтай мэдрэмж бэлэглэсэн.

Заримдаа тэд дэлхий ертөнцөд хамааралгүй мэтээр аашлах нь энүүхэнд.

Гайхалтай мэдрэмж нь асуудал үүсгэх тохиолдол ч бий.

Загас

Загасных ордныхонд уран зөгнөлийг Бурхан бэлэглэжээ.

Тэд аливаа төсөөллийг мундаг хөгжүүлж чадна – тиймдээ ч тэд бусдын анхаарлыг татаж чаддаг байх.

Баялаг сэтгэлгээ нь амжилтад хүрэхэд нөлөөлөх бол заримдаа занганд оруулах нь ч бий.

Холбоотой мэдээ